Амаржих газруудад 0-18 насны хүүхдүүдийг эмчилдэг болох шийдвэр гарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газрыг төрөлжсөн эмнэлэг болгох шийдвэрийг НЗДТГ-аас гаргажээ.

Ингэснээр амаржих газрууд эх, нярайд үйлчилгээ үзүүлэхээс гадна бага насны хүүхдүүдийг эмчлэх бүрэн боломжтой болох бөгөөд томуугийн хэт дэгдэлттэй үед хүүхдийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эх хүүхэд коридорт эмчлүүлэхгүй байх нөхцөл бүрдэх аж.

Амаржих газруудын удирдлагуудын зүгээс эх, нярайд үйлчилгээ үзүүлэхээс гадна бага насны хүүхдүүдийг эмчлэх бүрэн боломжтойг хэлжээ.

Гурван амаржих газрын хүний нөөц, барилга байгууламж адил биш тул тус, тусад нь тооцоо судалгаа хийж, шаардлагатай төсвийн тооцоог НИТХ-д өргөн мэдүүлж танилцуулахаар болов.

Шийдвэр хэрэгжиж эхлэхээр 0-18  насны хүүхдийг амаржих газарт эмчлүүлэх боломжтой болсон тухай мэдээллийг иргэдэд хүргэх юм байна.