ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын математикийн олимпиад анх удаа Монголд зохион байгуулагдаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2026 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

IMC олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиад Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиад нь 1999 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд ийнхүү 26 дахь удаагийн олимпиадыг манай улс 7/22-7/27 хооронд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт зохион байгуулж байгаа юм. 

Энэ удаагийн олимпиадад дэлхийн 32 улсын шилдэг сурагчид оролцож байгаа талаа зохион байгуулагчид мэдээллээ. 

Монгол Улсын сурагчид 2010 оноос "Олон Улсын Бага, Дунд ангийн Математикийн Олимпиад"-д тогтмол оролцож, 2025 онд Вьетнам Улсад зохион байгуулагдсан 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэн.

Энэ удаагийн олимпиадад манай улсын 80 гаруй сурагч оролцож байна.

Монгол Улсын сурагчид Олон Улсын Бага, Дунд ангийн Математикийн Олимпиад болон бусад уралдаан тэмцээнд тогтмол оролцож, жил ирэх бүр өндөр амжилт үзүүлсээр байгаа нь монголын багш нарын халуун хичээл зүтгэл, хөдөлмөр, мэдлэг чадвар болон монголчуудын сэтгэлгээний цар хүрээг харуулж байгаа үйл явдал юм.

Мөн энэхүү амжилт нь олон улсад туршлагаа нээлттэй хуваалцаж, суралцаж байгаагийн үр дүн гэдгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир онцолж байна.

Хүүхэд залуусын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч эрэл хайгуулыг хөгжүүлэх нь боловсролын салбарын тэргүүлэх зорилтын нэг билээ.

Энэхүү тэмцээн нь тэрхүү зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж Боловсролын Яамнаас мэдээлэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг