MONCEMENT APP шинэчлэгдэж, хэрэглэгчдийн үнэнч хэрэглээг урамшуулах Loyalty хөтөлбөр нэмэгдлээ
Монголын барилгын салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгч MONCEMENT компани хэрэглэгчдэдээ зориулсан MONCEMENT APP-ийн үйлчилгээг өргөжүүлж, Loyalty буюу үнэнч хэрэглэгчийн хөтөлбөрийг нэвтрүүллээ.
Шинэчлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид зөвхөн цемент худалдан аваад зогсохгүй аппликэйшнийг идэвхтэй ашиглах бүрдээ оноо цуглуулах боломжтой болж байна. Цуглуулсан оноогоо хамтран ажиллагч байгууллагуудын төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт, урамшуулалд ашиглах боломж бүрдсэнээр хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд бодит өгөөж бий болгож байна.
MONCEMENT APP-ийн Loyalty хөтөлбөр нь хэрэглэгчдэд дараах давуу талуудыг санал болгож байна. Үүнд:
- Апп ашиглах бүрдээ оноо цуглуулах
- Хамтран ажиллагч байгууллагуудын урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах
- Цуглуулсан оноогоо төрөл бүрийн купон, эрхээр солих
- Илүү үр ашигтай, үнэ цэнтэй хэрэглээ бий болгох
Тус хөтөлбөрт одоогоор шатахуун, даатгал, фитнес зэрэг олон салбарын байгууллагууд нэгдээд байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны хүрээ өргөжин тэлэх юм.
MONCEMENT компани нь хэрэглэгч төвтэй дижитал үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд аппликэйшний боломжуудыг тогтмол сайжруулж, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
MONCEMENT APP-ийг App Store болон Google Play Store-оос татан авч, Loyalty хөтөлбөрт нэгдэн ашиг тусыг мэдрээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Апп татах линк: onelink.to/s44s5w
Вэбсайт: www.moncement.mn
Утас: 7012-3399
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

