ХУУЛЬ: Химийн хорт аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан бол 5-27 сая хүртэл төгрөгийн торгуультай

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

Багануур дүүрэгт оршин суух нэр бүхий иргэн нь Монгол Улсад хориглосон бодис болох мөнгөн усыг хадгалж байсан гэх хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлсийн нэг дэх хэсэгт химийн хорт аюултай бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах” гэж заасны хүрээнд иргэн та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг санууллаа. 

ВИДЕО: