"В1 давхрын зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Чөлөөлөгдөх заалтгүй тул албан татвар ногдуулдаг"
Орон сууцны В1 давхрын зогсоолуудад албан татвар ногдуулж эхэлсэн талаар зарим иргэн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Энэ талаар Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-аас тодруулахад "Байрны доорх В1 давхрын зогсоол нь үл хөдлөх хөрөнгө. Татвараас чөлөөлөгдөх ямар нэг заалт байхгүй.
Татвар төлөгч нь хөрөнгөө бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв бүртгүүлээгүй бол татварын алба бүртгэх эрх бий. Энэ дагуу бүртгэж байгаа. Бүртгэл үүсгэсэн ногдуулалт хийгдэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-аас баталсны дагуу ногдуулах хэмжээ нь 0.6-1 хувь байна. Хаяг байршлаасаа хамаарч 0.6, 0.8 болон нэг гэсэн ялгаатай хэмжээтэй.
Энэ бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, татвараас чөлөөлөгдөхгүй заалтгүй тул албан татвар төлнө. Өмнө нь ч татвар ногдуулж, иргэд татвараа төлдөг байсан" гэж тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

