Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга зургаадугаар сарын 16-17-нд зохион байгуулагдахаар товлогдоод байна. 

Төрийн их тахилгын ёслолын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 16-нд шашин урлагийн цэнгүүн болж, орой нь долоон бурхан одыг тахих юм. 

Зургаадугаар сарын 17-ны арга хэмжээ өглөө 05:00 цагаас эхлэхээр байна. Харин Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн их тахилгын ёслол 11:40 цагт эхэлнэ.

зураг
 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхныг эртнээс тахисаар ирсэн бөгөөд монголчууд “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ. Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4,021 метрт өргөгдсөн, түүний 3,752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм. 

Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.