Гэрэл зурагчин С.Энхжаргал "Хүү төрвөл бөх болно" цуврал зургаараа тивдээ тэргүүлэв
Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS)-ноос жил бүр шилдэг бүтээлийн уралдаан шалгаруулдаг билээ.
AIPS Sports Media Awards 2025-д нийт 130 орны 1,987 сэтгүүлч оролцсон бөгөөд Монголын гэрэл зурагчин С.Энхжаргал цуврал гэрэл зургийн төрөлд ''Хүү төрвөл бөх болно" гэрэл зургаараа ТОП - 10-т шалгарсан юм.
Монголын Спорт, Таван цагариг зэрэг спортын хэвлэлд ажиллаж байсан удамт гэрэл зурагчин С.Энхжаргал Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан бүтээлээрээ уг наадамд оролцоод тивдээ манлайлжээ.
Түүний бүтээл шилдгээр шалгарсан батламжийг өнөөдөр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-ны хүндэтгэлийн танхимд гардууллаа.
Уг үйл ажиллагаанд Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, холбооны тэргүүн Б.Цагаанбаатар болон бусад төлөөлөгчид оролцсон юм.
Азид шилдгээр шалгарсан бүтээл
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

