Монголын хоёр сэтгүүлч хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжилна

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Манай гарагийн спортын хамгийн нүсэр тэмцээн болох хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) эхлэх хугацаа ойртсоор.

Ердөө гуравхан хоногийн дараа буюу 2026 оны зургаадугаар сарын 11-нд 23 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ эхлэх нь. Бүтэн 37 хоногийн турш дэлхий даяараа Хойд Америк руу хараагаа бэлчээж, чихээ тавина.

Анх удаагаа гурван улсад (АНУ, Мексик, Канад) болон 48 орны шигшээ баг оролцох, мөн анх удаагаа 104 тоглолт (рекорд) явагдах энэхүү ДАШТ-ийг 5,8 тэрбум хүн телевизээр үзэх урьдчилсан тооцоо гараад байна. 

Манай Монголын хөлбөмбөг сонирхогчид маань MME international Sports Mongolia-гийн албан ёсны эрхээр МҮОНТ, Боловсрол, Сүлд, NTV гэсэн дөрвөн телевизээр ДАШТ-ээ үзэх юм.

Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн мандатаар ДАШТ зохиогдох гурван улс, тоглолтууд болох 16 хот, цэнгэлдэхэд ажиллах эрхийг Монголоос, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа хоёр сэтгүүлч авлаа. 

FIFА-гийн зүгээс тавигддаг мэргэжлийн маш өндөр шаардлага, шалгуур, сорилт, болзлыг ханган "Таван цагариг"-ийн Ц.Энхтүвшин гурав дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах болсон билээ.

МССХ-ны дэд ерөнхийлөгч, фото сэтгүүлч Ч.Ганбат ДАШТ-ий сонин содон, ховор агшинг буулгах анхны монгол гэрэл зурагчин болох хүндтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэхээр дуран авай, "зэр зэвсгээ" бэлдэн бэлэн болжээ.

зураг
 

 

Эх сурвалж: Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо