“Money Talks 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
“Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн санаачилгаар 2026.05.16-аас 2026.06.06-ны хооронд ‘Money Talks’ арга хэмжээ 4 удаа зохион байгуулагдаж 1200 орчим иргэн хамрагдлаа.
Үүнд ‘Money Talks for Women’ арга хэмжээг 3 удаа зохион байгуулж 1000 орчим эмэгтэйд санхүү, хөрөнгө оруулалтын талаар сургалт мэдээллийг өгсөн бол, ‘Money Talks for Men’ буюу “Эрчүүдийн хөрөнгө оруулалт ба хувь хүний хөгжил” арга хэмжээ өнгөрсөн 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн хүрээнд зохион байгуулагджээ.
‘Money Talks for Men’ тус арга хэмжээнд санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэгээ дээшлүүлэх, хувийн болон өрхийн санхүүгийн эрсдэлээ тооцон урт хугацаанд хөрөнгө оруулах зорилготой 200 гаруй эрэгтэй оролцсон байна.
Арга хэмжээний үеэр “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид “Мөнгөө зорилготойгоор ажиллуулъя” сэдэвт илтгэл, зочин илтгэгчээр Life Coach, Ментор Ш.Амартүвшин “Man of Soul” илтгэл, болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Хөрөнгийн зах зээлийн ирээдүй” сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьсан бол зочин хөтлөгчөөр “Ондо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул нар оролцож сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэсэн өгөөжтэй арга хэмжээ боллоо.
“Райнос Инвестмент ҮЦК” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол улсад санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ‘Money Talks’ эвентийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны анхны эвент нь “Money Talks for Women 2026” буюу “Эмэгтэйчүүдийн санхүүгийн өсөлт ба хөрөнгө оруулалт” уриан дор “ЛэндМН ББСБ” ХК болон, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (MNB)-тэй хамтран зохион байгуулагдсанаараа онцлогтой байсан.
“Money Talks for Women 2026” арга хэмжээ
Мөн 4 удаагийн арга хэмжээний үеэр нийт 35 оролцогчид “Райнос Инвестмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид “Хувийн санхүүгийн зөвлөгөө авах эрх”-ийг гардуулж, санхүүгийн зорилгодоо хүрэх үйл хэрэгт нь чиглүүлэхээр болжээ.
Тус компани өмнө нь технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийхээр сонирхож буй иргэдэд зориулж “Tech Invest 2022” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд Монголын хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Open Invest 2022-Korea” арга хэмжээг СЗХ болон БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байв.
Tech Invest 2022 арга хэмжээ
Open Invest 2022-Korea арга хэмжээ
“Райнос Инвестмент ҮЦК” ХХК нь 2019 оноос хойш олон улсын санхүүгийн зах зээлээс нийт 2.0 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг амжилттайгаар татан төвлөрүүлсэн ба иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хөрөнгөтэй дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой контент, арга хэмжээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах замаар гэр бүл, хувь хүний санхүүгийн мэдлэгийг тэлэх олон сонирхолтой ажил зохион байгуулахаар төлөвлөж буйг онцолсон байна.
Иргэд олон нийтийн санхүүгийн зөв мэдлэг, оновчтой шийдвэр гаргалт нь өрхийн эдийн засгийн бие даасан байдал цаашлаад улс орны ирээдүйн баталгааны үндэс юм.
Райнос Инвестмент – Холыг хар, Ойр бай!
Холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн албан ёсны хуудсаар авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Хаяг: УБ, СБД-8, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1308б тоот
Холбогдох утас: 7510-0575
FB хаяг:
И-мэйл хаяг: info@rhinosinvest.mn
Вэбсайт: www.rhinosinvest.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












