ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийнхөн хаана явна вэ

Ч.Чулуунцэцэг
2015 оны 9 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг саарал ордонд шийдэх гэж ухантаж байх зуур гар аргаар алт олборлогчид гуравхан өдрийн дотор уулыг нурааж, усыг эргүүлэх шахав. Нэг удаагийн дайралтаар доод тал нь 200 хүн нэгэн зэрэг нүх ухаж, сэндийчинэ гэхээр юу болж хувирах нь ойлгомжтой. 

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг дохиолол хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-ийн салбарын менежер Д.Нямдоржийн өгсөн мэдээллээр,  Гацууртын амны зүүн талын ууланд гар аргаар алт олборлогчид  өнөөдөр ч  бүгсэн хэвээр байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ. 

Өчигдөр гэхэд л Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөлийн харьяат 24 нинжагаар бүл нэмжээ. Тэд өдөр нь ууланд бүгчихээд шөнө нь алтаа ухдаг байна.

Мэдээллийг бодитой болгох үүднээс  Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганболдтой  утсаар холбогдон нөхцөл байдал ямар байгааг тодруулахад ”Нинжа нар ууланд бүгсэн, алтаа ухсан хэвээр байгаа.

Гацууртын орд руу нинжа нар халдлаа гэх анхны дуудлага 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр ирсэн. Түүнээс хойш манай бие бүрэлдэхүүн долоон удаа дуудлага хүлээн авч дохиолол хамгаалалтын “Бүрэнцэнгэл “ ХХК-тай хүч хавсран давхардсан  тоогоор 500 илүү нинжаг уулнаас албадан буулгаж, саатуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамж өнөө өглөө гарсан. 

Тэрхүү захирамжийн биелэлтийг хангах ажлыг манай хэлтэс  зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн дөнгөж сая Мандал сумын төвд ирлээ.  Хамтарсан хүчээр  ууланд бүгээд байгаа  нинжа нарыг буулгаж, техник хэрэгслийг нь түр саатуулахын зэрэгцээ бүртгэлжүүлэх учиртай” гэв.  Ямартай ч цагдаагийн хүчээр  нинжа нарыг уулаас буулгаж, Гацууртын ордыг нинжа нарын савраас салгахаар болжээ. 

Өнөөдрийн тухайд эл мэдээлэл сайн мэдээ.  Асуудлыг нөгөө өнцгөөс харах гэж оролдоё. “Сентерра голд монголия” ХХК-ий тусгай зөвшөөрөл бүхий талбай болох Гацууртын ордыг Стратегийн орд болгох тухай  асуудал өнгөрсөн оны нэгдүгээр сард яригдаж эхлэхтэй зэрэгцээд  “Босоо хөх монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя”   хөдөлгөөн, “Дэлхийн монгол, ногоон хөдөлгөөн” ТТБ-ынхан  2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсансан.

Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

Гэтэл тэд өнөөдөр таг чиг. Миний санах нь ээ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид   Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэн орон нутгийнхаа удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн гэх мэтчилэн түүний уул ус, газар нутгаа хамгаалан  тэмцэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан санагдана.  

Гэтэл нөгөө тэмцэгч бүсгүйн дуу хоолой энэ хэдэн өдөр хаана ч сонсогдсонгүй. Гацууртын орд руу халдсан нинжа нарыг буулгах, ойг самнах ажиллагааг Мандал сумын цагдаагийн хэлтэс зохион байгуулж, нинжа нартай  арав шахам өдөр хөөцөлдөж буй. Эх орончид таг чиг. Нөгөөтэйгүүр,  гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Төв аймгийн Заамар сум, Өвөрхангайн Уянга сум  ямар болсныг бид мэднэ.  Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт нинжа нар дайран орж, газрыг там болгож орхисон. 

Газар газраас ирсэн 6,000 нинжа нэгэн хонхорт бужигнан  ухахыг ухаж, угаахыг нь угаахад тэр нутаг дахиж сэргэхгүйгээр мөхөж орхидог нь гашуун үнэн. Газрын  хэвлийн баялгийг  шуудайлж дууссан л бол гэнэт ирсэн шигээ мөргүй алга болдог нь нинжа нарын  үнэн төрх.   Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга. Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь байгальд ч ээлтэй алхам байх нь дамжиггүй. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.193.106] 2015/9/15
энд сэтгэгдэл бичсэн улсууд янз бүр байна гэхдээ одоо гацууртлуу нинжа оруулж байгаа нь сентера гоулдын зохион байгуулж байгаа ажил мен тэдний талыг баримталдаг улсуудын хийж байгаа ажил дараа нь ингэж нинжа оруулж байхаар бид олзворлоод татварыг нь улсад тушаае гэж хэлэх гэж энэ ажлыг зохион байгуулж байгаа юм
1 | 1 Хариулах
Zochin [65.49.68.154] 2015/9/15
Nemej helhed olon ulsiin setguuld germani erdemtenii hisen sudalgaa hevlegdsen bnlee, ene gatsuurtiin ordiin oir orchmiin gol gorhi yaaj hordson, huntsliin aguulamj yamar ondor garsnig Haraa goliin ai savaar gargasan bgaa, Gatsuurtiin gol ter dundaa huntsliin aguulamj mash ondor garsan ni notlogdson. Asuudliig sohood bval ih bndaa
1 | 0 Хариулах
Zochin [65.49.68.154] 2015/9/15
Ene bol tsever Centtera-iin zahialagat jujig bndaa. Ta buhen zasgiin gazart asuudlaa orgon bariad yaagad 2 udaa unasnaa oilgodgui, bas huuliin tsoorhoi ashiglaj busarmag uil ajillagaa yavuulhaa l bodoj bga. Delhid har danstai company gedgiig manaihan medeegui, medsen ch medeegui dur uzuulj bgaa, said darga nar ni hudaldagdsan eh oron, baigalia boddogui yumnuud bga ni todorhoi. Deer ni nemj helhed Kazakstand olborlolt yavuulj bsan gazriig tam bolgoson bhaa. Bur olon ulsiin hemjeend yarigdaj bgaag manaihan medehgui l bn daa. Odoo Gatsuurtiin ordiin olborlohod yamar yamar tomoohon sorog asuudluud uushig olon ulsiin sudlaachid hurtel nevtruuleg beldej bga shde tsaana chine. Teriigee medehgui ard tumni tolgoi erguuleh gej hicheej yadaj bn daa ene Centerragiinhan.
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.14] 2015/9/15
Нинжа чинь УИХд төлөөлөлтэй ш дээ. Болорчулуун, Уянга гээд баялаг бүтээж биш шантааж хийдгүүд. Ард судлаач гэж өөрийгөө өргөмжилдөг Ганхуяг мэтийн лалрууд бгаа
1 | 0 Хариулах
Ninja [112.72.13.31] 2015/9/15
Hinjadaj l baigaa baihdaa naad hed chiny
1 | 0 Хариулах
asd [202.21.111.26] 2015/9/15
Сентерра Гоулд авсан бол ноогдол ашиг машигаа больё гэхэд ухаад гаргасан алтаа Монгол Банк -д тушаана, орлогын 10% татвараа төлнө, Монгол хүмүүс харьцангуй өндөр цалингаар ажиллуулна, Монгол компаниудаас бараа материалаа татна, тэгээд дараа нь нөхөн сэргээлтээ хийнэ. Нинжа нар бол татвар төлөхгүй, хууль захирагдахгүй, цанид мөнгөн усаа хяналтгүй хэрэглэж газраар нэг асгаад үлдээнэ, олсон алтаа өвөртлөөд нууцаар хужаад аваачиж зарна тэгээд эцэст нь уулыг там болгоод орхино. Ийм л байна да. Нинжа нарт өгхийн төлөө л тэр хөдөлгөөнүүд хөдөлсөн. Зорилго нь биелээд, төлбөрөө авсан тэд одоо дуугай байх нь аргагүй. Өөрсдөө дунд нь ороох ухах гээд гүйж явхыг ч үгүйсгэхгүй.
6 | 0 Хариулах
Ччч [103.26.193.114] 2015/9/15
Ноён уулаа авраад л ууландаа бүгээд л явцгааж бгаа бхөө..
2 | 0 Хариулах
Kraken [202.131.225.226] 2015/9/15
Ninja nartai tsug uhaltsaj bgaa. Minii Mongol Ninja turiin bus baiguulsan medeegui yumuu. . .
5 | 0 Хариулах