Сагсан Бөмбөгийн Аваргуудын Лиг (BCL)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны "FINAL FOUR" тэмцээн энэ сарын 30-наас 31-нийг дуустал Монгол Улсад болох билээ.
Хагас шигшээд Тайванийн "Таоюан Пилотс" болон "Нью Тайпэй Кингс" баг учраа таарсан бол нөгөө талд "Хасын Хүлэгүүд" болон Индонезийн лигийн аварга "Пелита Жайя" баг өрсөлдөх юм.
Тэгвэл Тайванийн хоёр багийн тоглолтод "Пилотс" 81:62-оор илүүрхсэнээр Дубайд болох Азийн Аваргуудын лигт өрсөлдөх тийзээ авлаа.
Тус багийн америк тоглогч Жаррод Жонс 23 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Чиа Кан И 12 оноо, америк төв Алек Браун 10 оноо, 9 самбараар тусалсан юм.
Харин "Кингс"-ийн лидер Майкл Эфеберра 26 оноо, 9 самбар, Энтони Жонсон 11 оноо, 20 самбараас бөмбөг авсан ч багаа хожилд хүргэж чадсангүй.
Шигшээд ялсан баг маргааш алтан медалийн төлөө өрсөлдөх бол хожигдсон нь хүрлийн төлөө тоглох юм.
Азийн Аваргуудын лигийн тэмцээн ирэх сарын 7-ноос 13-ныг дуустал Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод болох билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|