Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хасын Хүлэгүүд" баг Азийн Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа

ikon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Сагсан Бөмбөгийн Аваргуудын Лиг (BCL)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны хагас шигшээ тоглолт өнөөдөр боллоо.

Дээд лигийн аварга "Хасын Хүлэгүүд" баг Индонезийн "Пелита Жайя" клубтэй Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Энэ тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 85:79-өөр буулган авснаар Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авлаа.

Тоглолтын эхнээс л "Хүлэгүүд" санаачилгыг гартаа авч, нэгдүгээр үеийн дунд гэхэд 10 онооны зөрүүгээр давамгайлж эхэлсэн. Гэхдээ зочид амар бууж өгсөнгүй. Энэ үеийн долоон оноо дараалж авснаар тооны харьцааг ойртуулсан юм.

Хоёрдугаар үед "Хүлэгүүд" онооны зөрүүг 14 болгон холдуулсан ч Индонезийн баг үеийн төгсгөлд зөрүүг ойртуулсаар эхний хагас 41:34-өөр өндөрлөв.

Гуравдугаар үед зочид онооны зөрүүг нэг болгож ойртуулсан ч Жордан Толберт, Э.Саруул-Эрдэнэ нарын дараалсан холын шидэлт цагаригт орсноор тэргүүллээ хадгалав. Үеийн төгсгөлд зочид оноог ойртуулахад өнөөх Ж.Толберт, Э.Саруул-Эрдэнэ нар дараалан оноо авснаар талбайн эзэд 71:65-аар тэргүүллээ.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үед Индонезийн багийн тоглогчид удаа дараалан бөмбөгөө алдсан нь "Хасын Хүлэгүүд"-д онооны зөрүүгээ хадгалахад тус болов. Ялангуяа Иан Миллерийн эгзэгтэй үед авсан оноонууд багаа хожилд хөтөллөө.

Тоглолтын шилдгээр 24 оноо авч, 8 оновчтой дамжуулалт өгсөн И.Миллер тодорсон. Түүнд Ж.Толберт 16 оноо, Э.Саруул-Эрдэнэ 15, А.Азбаяр 10 оноогоор тусалсан бол зочин багаас Крис МакКуллоув 28 оноо, 13 самбараас бөмбөг авч, ЖаКуари МакЛаулин 16 оноо, 12 самбараас бөмбөг аваад ч баг нь хожиж чадсангүй.

"Хасын Хүлэгүүд" маргааш Тайванийн лигийн аваргуудтай алтан медалийн төлөө өрсөлдөх бол хагас шигшээд ялагдсан хоёр баг хүрэл медалийн төлөө тоглох юм.

Азийн Аваргуудын лигийн тэмцээн ирэх сарын 7-ноос 13-ныг дуустал Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод болох билээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг