Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулсан бол энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.
Улаанбаатар хотод зохион байгуулах Сөүл хотын өдөрт оролцохоор нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Мөн энэ үеэр “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээгдэх бол есдүгээр сарын 21-нд 17:00 цагаас Соёлын төв өргөөнд “Сөүлийн өдөр” урлагийн тоглолт болох юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|