Дэлхийн 130 гаруй улсын хэрэглэгчдэд хүрдэг DOUBLE A брэндийн цаасыг жинхэнэ утгаар нь ургуулдаг гэдгийг та мэдэх үү?
“Ирээдүй рүү тантай хамт...Үргэлж” уриатайгаар 1991 оноос хойш тасралтгүй та, бидний санааг “амьдруулах” талбар болж ирсэн DOUBLE A брэндийг Монгол Улсад Ю Би Пи ХХК буюу бидний мэдэхээр Улаанбаатар Принт ХХК 2006 онд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байв.
Дэлхийн 130 орны хэрэглэгчдэд “Таны итгэлт түнш...Үргэлж” хэмээн амладаг DOUBLE A брэндийн үндсэн бодлого нь байгаль орчинд ээлтэй байхаас гадна үүний үр дүнд эргээд нийгэмдээ, эдийн засагт тогтвортой хөгжлийг бий болгох, албан ёсны дистрибьютерүүддээ брэндинг хөрөнгө оруулалтуудын зэрэгцээ тогтвортой хөгжлийн бодлогыг олон нийтэд сурталчлан таниулах ажилд уриалдаг.
Энэхүү уриалгыг үргэлж дэмжиж ажилладаг Ю Би Пи ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлага төдийгүй хөрөнгө оруулалт болгон “100 – Шинэс” модыг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн паркт суулгалаа.
Шинэс мод манай улсын эрс тэс уур амьсгалд сайн зохицдог, хөрсөнд сөрөг нөлөөгүй, агаар шүүх өндөр чадвартай бөгөөд хотын ногоон бүсийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Үр суулгахаас эхлээд эцсийн хэрэглэгчид хүрэх бүхий л явцад байгальд ээлтэй байх шалгуурыг тогтоож ирсэн тус брэндийн түүхий эд болох нөхөн сэргээгддэг ХаНа мод, өөрөөр хэлбэл брэндэд зориулан үржүүлгийн аргаар тариалдаг цаас модыг ашигладаг учраас ой мод огтлох, ундны ус бохирдуулах гэх мэтээр хүрээлэн буй орчны (оршин суугчдын төдийгүй ан, амьтан) эко системд үзүүлэх сөрөг үр дагавар хамгийн бага гэдгээрээ алдартай.