Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Швейцарийн Элчин Сайдын Яамны Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел, Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг болон нийслэлийн есөн дүүргийн хорооны Засаг дарга нар оролцов.
Энэ үеэр Хотын засаглалыг сайжруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
“Хотын засаглал” төсөлд нийслэлийн есөн дүүргийн 33 хорооны 330 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа бөгөөд төслийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх, төсвийн шийдвэр гаргах явцад иргэдийг оролцуулж дүүрэг хороодын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|