ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: МЧБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан мэдээлэл өгнө

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг wikimedia.org-оос авав

 Чингис зочид бууудлын хурлын зааланд

09:00 цагаас Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /OIE/ Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган "Нэг эрүүл мэнд үзэл баримтлал" сэдвийн дор эхлэх гэж байна. Чуулганд Ази, Номхон далайн 29 орны 80 гаруй төлөөлөгч, Монгол улсаас аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар оролцох юм.

22-ын товчооны урд шинэ замаар урагш 1.5 км яваад "Авто Худалдааны Цогцолбор"-т

10:30 цагаас Нийслэлийн "Авто Худалдааны Цогцолбор" 2015 оны 09 сард багтаж ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг цогцолборын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах гэж байна. Энэхүү уулзалтаар нийслэл дэх ил задгай автомшины худалдаа болон авто тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийн худалдаа үйлчилгээг нүүлгэн шилжүүлэх ажлын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх юм байна.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас  Концесийн гэрээгээр 2015 оны есдүгээр сард ашиглалтад орох байсан сургууль ашиглалтад ороогүй байгаатай холбоотойгоор хугацаатай шаардлагыг БСШУЯ, Нийслэлийн Боловролын Газарт хүргүүлэх болсон талаар багш, эцэг эх, сурагчид мэдээлэл хийнэ.

Чингис хаан нисэх буудалд

11:50 цагаас Түүхэн амжилт үзүүлээд буй МЧБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид хэвлэлийхэнд мэдээлэл өгнө

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагаас "Prius" машиныг нийслэл, дүүргийн удирдлагуудад хэрэглүүлэхийг уриалж иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг