Хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа учраас Улаанбаатар хот өргөжин тэлж ШИНЭ СУУРЬШЛЫН бүс буюу Яармаг, Нисэх чиглэлийн бүсийг бодлогоор хөгжүүлэх болсон. Энэ бүсэд төслүүд өөр өөрийн онцлогоор өнгөлж байна. Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон орон сууцны борлуулалт 2024 оны эхний хагас жилийн байдлаар анхдагч зах зээлд 2,303, хоёрдогч зах зээлд 1,793 байгаа нь бусад дүүргээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Шинэ суурьшлын бүсэд хэрэглэгчийн сонирхлыг татах гол үзүүлэлт нь чанартай амьдрах боломжийг бүрдүүлж буй цогц төлөвлөлтийг бий болгосон бүтээн байгуулалтууд сүндэрлэж байгаа нь борлуулалт өсөх гол тулгуур гэж харж байна.
Энэ бүсэд нийт 84 төсөл өөр өөрийн өнгө аяс, төлөвлөлт, барилга бүтээцээрээ ялгарч сүндэрлэн босож байгаа бол захиалга авч буй төслүүдийн үнэ дунджаар 3.2 саяас 5.5 саятай байна. Борлуулалтын бүтээгдэхүүний хувьд төлбөрийн олон талт нөхцөлүүдийг санал болгож байгаа бөгөөд үүнд энгийн орон сууцны зээл, ногоон зээл, ипотекийн зээлээр худалдан авах боломжтой төслүүд ч байгаа юм.
Өнгөрсөн оны байдлаар нийт зөвхөн Хан-Уул дүүрэгт 24,478 иргэн Ипотекийн зээлээр шинэ байртай болж идэвхтэй зээлдэгч болсон. Энэ бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт болж байна.
Та шинэ суурьшлын бүсэд Ипотекийн нөхцөлөөр орон сууц худалдаг авахыг хүсвэл доорх QR уншуулах эсвэл линк дээр дарж мэдээлэл аваарай.