Сүүлийн хагас жилд шатахууны үнэ олон улсын зах зээл дээр тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч газрын тосны үнийн бууралт манай улсад нөлөөлөхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн.
Тэгвэл шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр буурсан гэх мэдээлэл байна. Энэ талаар Газрын Тосны газрын Тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодруухад,
"Нийслэлээс зайдуу байршилтай шатахуун түгээх станцууд шатахууныхаа үнийг 10-70 төгрөгөөр бууруулсан байна. Энэ нь өрсөлдөөнөөс үүдэлтэй бууралт гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, өөд өөдөөсөө харсан байрлалтай шатахуун түгээх станцууд энэ мэт үнээ бууруулсан бололтой. Түүнээс нийслэлд хэрэгжээд эхэлсэн зүйл биш.
Ер нь бид сүүлийн хоёр жил шатахууны үнийг бууруулахаасаа илүүтэй тогтвортой байлгахыг л зорьж ирсэн. Учир нь үнэ буураад тодорхой хугацааны дараа эргээд өссөн тохиолдолд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг сул талтай.
Надад байгаа мэдээллээр Төв аймгийн Өндөр довын тэнд байрлах шатахуун түгээх станциуд үнээ 70 төгрөгөөр буулгасан байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|