“Офицеруудын ордон”-д
12:00 цагт Монгол, Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлүүдийн “Эх орон – Аугаа Ялалт” номын нээлтийн үйл ажиллагаа болон Монголоос фронт руу явсан Оросын эх орон нэгтнүүдийн тухай номын нээлт болно.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)-д
13:00 цагт Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭХ-ноос санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн Яам, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төлөөллүүд оролцоно.
Төрийн ордонд
14:00 цагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!