Солонготын давааны замын зорчих хэсэг автомашин зорчиход хэвийн болжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Солонготын давааны замын зорчих хэсэг автомашин зорчиход хэвийн болсон талаар Завхан Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Тавдугаар сарын 04-ний өдөр Солонготын даваанд ихээхэн хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүсээд байсан юм. 

Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн есөн алба хаагч хоёр техниктэйгээр ажиллаж Солонготын даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих зорчих хэсэгт битүү тогтсон мөс, цасыг хусаж ажиллажээ. 

Иргэд та бүхнийг цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож хол замд зорчиж байхыг зөвлөлөө.