ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 15-19-ний өдрүүдэд “Shangri-la” зочид буудал орчмын замыг хаана

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2015 оны есдүгээр сарын 15-19-н хүртлэх хугацаанд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей /OSCE-PA/-н хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-19-ний өдрүүдэд “Shangri-la” зочид буудал орчмын замыг “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудыг ашиглан байрлуулах ажлыг зохион байгуулна.

Мөн Oросын Холбооны Улсын Холбооны хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины айлчлалтай холбогдуулж “Туушин” зочид буудлын замыг есдүгээр сарын 15-ны 22:00 цагаас 16-ны 00:00 хүртэлх хугацаанд Спортын төв ордны баруун уулзвараас Төрийн ордны зүүн урд уулзвар хүртэл бүрэн хаах юм байна.

Тиймээс тухайн иргэд, жолооч нарт энэ сарын 15-19-ний өдрүүдэд дээрх замуудыг сонгон зорчихгүй байхыг Замын Цагдаагийн Газраас уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг