Монголын эрх баригчдад домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын өгсөн зөвлөгөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт тэрбумтан Уоррен Баффет өөрийн удирддаг Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулагчдын жил тутмын чуулганыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр домогт хөрөнгө оруулагчаас нэгэн монгол хүн асуулт асууж, хариулт авчээ.

“Даш Баяр???” гэж өөрийгөө танилцуулсан тэр эрхэм Монгол улсын талаар товч танилцуулж, Berkshire Hathaway шиг томоохон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд засгийн газар нь яаж ажиллах ёстой талаар зөвлөхийг хүссэн юм.

Бас ирэх долдугаар сард Монголд болох эдийн засгийн чуулганд хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Уоррен Баффетын хариулт: Эндээс хэдхэн милийн зайд оршдог Консил Блафф (Айова мужийн жижиг хот) руу очих хүртэл миний хувьд асуудал болоод байгаа. Гэхдээ намайг урьсанд баярлалаа.

Би хориод жилийн өмнө болсон чуулганы үеэр Монголд их зүйл хийсэн нэг залуутай танилцаж байсан. Тэр тэнд маш сайн ажиллаж, хэсэг хугацаанд амьдарсан хүн байсан.

Хэрвээ та тэндхийн засгийн газарт зөвлөгөө хүсэж байгаа бол урт хугацаанд тогтвортой валюттай байсан гэдэг нэр хүндийг бий болгоорой гэж хэлмээр байна.

Бид инфляц нь өсөх магадлалтай ямар ч улсад хөрөнгө оруулахыг үнэхээр хүсэхгүй. Үүнийг тооцоолоход дэндүү хэцүү байдаг. Өөр хүмүүс хэт инфляцтай орчинд мөнгө олох арга зам олсон байж болно. Гэхдээ энэ нь бидний оролдох зүйл биш, бид үүнийг сайн хийж чадна гэж бодохгүй байна.

Тиймээс энэ бол бидний шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл юм.

Үүнээс гадна бидний шаардлагад тохирох хөрөнгө оруулалтын салбар Монголоос олдохгүй байх магадлалтай.

Гэхдээ миний хэлсэнчлэн 20 жилийн өмнө танилцсан найз маань Монголд маш сайн ажилласан гэж би боддог.

Хэрвээ тус улс бизнест ээлтэй, валют нь үнэ цэнтэй гэсэн нэр хүндийг олж авбал энэ нь тус улсын иргэдэд маш сайн хэрэг. Ялангуяа байгалийн баялагтай бол.

Би тэр улсад байгаа ашигт малтмалын талаар сайн мэдэхгүй. Гэхдээ 1790 онд АНУ-ын ирээдүйд итгэж, бооцоо тавих хэн нэгэн байсан эсэхийг санах хэрэгтэй.

Бид төгс төгөлдөр байгаагүй. Бид зүгээр л хэсэг хугацаанд бусдаас илүү ажиллах ёстой байсан. Бид юу ч үгүй хоосноос эхлээд өнөөдөр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувийг бүрдүүлдэг болж, өсөлтөөрөө тэргүүлж, илүү сайн валюттай болж чадсан. Тиймээс би та бүхэнд сайн сайхныг хүсье!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
74
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.73] 2025/5/7
fucjing sandwiched fuck this word and menality
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.40.107] 2025/5/7
Ёстой үнэн.Монгол төгрөгөө ханшийг өсгөх талаар Засгийн газар муу ажиллаж байна байна гэж одоо харж болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.57] 2025/5/7
Unen xeljee. Mongol bol xezee ch USA, baruunii anxaarald baix uls bish, anxaarald ni baigaagui, sonirxoxgui. Zuvxun Oros, Xyatadiin bool tosgon uls gedgiig ch medej baigaa.
1 | 1 Хариулах
Зочин [1.145.238.250] 2025/5/7
Ойлгомжтой ш тээ, новшийн Оросын уяны нохой Женко, утсан хүүхэлдэй Данх-МАНгарууд арчилалыг устгаж, барууны хөрөнгө оруулалтыг хөөж, өмчийг дээрэмдэж, Оросын дайныг санхүүжүүлж, коммунист дарангуйллыг тогтоож байхад ямар тэнэг хөрөнгө оруулагч Монголд мөнгөө асгаж Оросод дээрэмдүүлэх в дээ. Оросыг дагж гөлөг болсоор удахгүй Мянмар лугаа Хятад, Оросын саварт дэлхийгээс таслагдаж улсаа ч алдах зам руу явж байгаа Монгол хөөрхий.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.66] 2025/5/7
Асуулт асуусан биш хариулт нь монголын одоогийн бодит байдалд ямар ч хөрөнгө оруулах боломжгүй гэсэн сөрөг мессежийг дэлхий дахинд цацлаа. !!! Сонгуультай жил бүр ялахын тулд цаасан төгрөгийг их хэмжээгээр үйлдвэрлэж, үрэлгэн загнадаг үндэсний мөнгөний ханшийг огцом унагаж ард олныхоо амьдарлыг унагадаг тэнэг эрх улс төрчид, эрх баригч МАН дэлхийн шившиг болж байна.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.73] 2025/5/6
Харамсалтай нь данх бүгдийг нь яг эсрэгээр нь хийж байгаадаа
1 | 0 Хариулах
Зочин [45.42.101.232] 2025/5/6
Манай дарга нар ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Өөрсдөө орондоо нэг эдийн засгийн онол зохиочихоод түүгээрээ улс орноо удирдана. Өөрсдөө мөнгө олж байвал бусад нь хамаагүй хүмүүс
7 | 1 Хариулах
Л.Батцэнгэл /Ю.Цэдэнбалын туслах/ [66.181.188.173] 2025/5/6
“Цэдэнбал дарга дуу хуурандаа маруухан, гэхдээ дуулах их дуртай. Миний санахын "Нисгэгчийн дуу"-нд их дуртай, аялаад л явдаг. Сөөнгө хоолойгоор, -Жигүүртэн хүршгүй уулсын гд л дуулж гарна. Сайхан дуулдаг хүнийг заавал дуулуулна. Хөдөө хээр дэвж шаваад л барилдана. Морь унах дуртай. Монгол бичгээр гарамгай сайхан бичдэг. Өдрийн тэмдэглэл, номын тэмдэглэлээ байнга Монгол бичгээр бичнэ. Ц.Дамдинсүрэн гуай хүртэл даргын гаргацтай хурдан бичиж бгааг нь хараад шагшиж бсан юм. Хүнтэй их сайхан ярилцана. Байнга нүд рүү нь харна. Муухай ааш авир үнэндээ энэ хүнд бсангүй. Сайхан ааш зантай гэхэд дэндүү сайхан зантай хүн блаа. Сул тал нь гэвэл жаахан өөрийнхөөрөө дайрчихдаг талтай. Гэхдээ аашилж загнахгүй. Архи дарснаас хол ч, олдвол хөнтөрчихнө. Бид ч их хорьдог блаа. Авгай ч уулгахгүй. Гэхдээ эр хүн хааяа нэг тааваараа ганц хоёр татаж болно шүү дээ. Даанч тэгэх эрхгүйгээр насыг барсан даа. Хувийн амьдрал, жаргал цэнгэлээ бүгдийг нь төр түмэндээ өргөсөн жинхэнэ төрийн маршал блаа…”
1 | 5 Хариулах
Зочин [103.168.34.131] 2025/5/6
Huurhii hogiin Mongol uls! Yag l helj bna.
0 | 0 Хариулах
ss [103.168.34.118] 2025/5/6
Бүүр ямар ч бүтээмжгүй ажилладаг Улсын болон Төрийн энэ олон юмнуудаа цөөлөөч, бүүр хувийн хэвшлийн хийсэн бүхнийг шүүрч авч хийдэг Төр Улсын байгууллагуудтай боллоо,, бодвол ашигтай ажиллуулах чиглэл өгсөн бололтой,Хувийн компаниудыг ер нь шахадаг бодлого Төр Засаг нь явууулахаар Монгол Улс яах нь ойлгомжтой,Энэ Ер нь дээгүүрээ Төрийн өндөрлөгүүд нь ёстой амьдралаас тасарчихаад мэдэхгүй байна уу??? эсвэл мэдээд ийм бодлого явуулж байна уу????? гэдэгийг маш тодорхой болгох цаг Ерөнхий Сайдад ирсэн байна,
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.210] 2025/5/6
Америк чинь өөрөө гадаадын хөрөнгө оруулалтаар босч ирсэн улс л даа 20 р зууны эхэн гэхэд 40 хувь нь хөдөө аж ахуйгаас хамааралтай орон байсан юмшдээ одоо ч дэлхий дээр хамгийн их хөрөнгө оруулалт татдаг нь америк
3 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2025/5/7
Yagaad gevel dollar togtvortoi bga uchraas... Mongold unuudur tugrugiin hadgalamjind itgeed munguu hadgalah mongol hun oldohoo bolison.
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.47.12] 2025/5/6
Шулуун дардан замаар хөгжинө гэж хүсвэл хулгайч, луйварчидаа шууд бууд! Иргэн бүр бие биедээ шудрага ханд, бие биеэ хайрла, эх орноо хайрла тэгээд л гүйцээ Илүү шунал хэрэггүй ээ ! Утааг өөрсдөө уугиулдаг. Өөрсдийнхөө машиныг унаад өөрсдийнхөө барьсан байшин гудамжиндаа түгжирдэг, өөрсдөө илүү дутуу, хэрэгтэй хэрэггүй шалтгаанаар валютаа гадагш нь урсгадаг Бид өөрсөндөө л дүгнэлт Хий ! УИХ-ын гишүүдийн тоог цөөл, хушуу нэмдэг олон хэрэггүй, хуруу толгойгоо ажиллуулдаг олон л хэрэгтэй! Миний зөвлөгөө Уоррен Баффетийнхаас дээр чбайж болзошгүй! Манай залуусын IQ бусдынхаас мэдээж илүү !
5 | 2 Хариулах
Зочин [124.158.125.23] 2025/5/6
МАНАЙ МАЛНУУДАД УОРРЕН БАФФЕТ БАЙТУГАЙ ЭЗЭН ЧИНГИС ИРТ СЭЛЭМЭЭ ТУЛГАЖ БАЙГААД ХЭЛСЭН Ч НЭМЭРГҮЙ . БҮҮР ХЯТАДЫН ТӨР ШИГ УЙЛУУЛЖ АВААЧААД ЦААЗАЛХАД СҮНС НЬ ХҮРТЭЛ ИДЭХ ГЭЭД ҮЛДЭНЭ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/5/6
Ямарч зөвлөгөө хэрэггүй. Зүгээр л дээр бгаа өлөн хулгайчууд хамаг баялгийг маань хувааж идчихээд ард түмнийг татвар, торгуулиар дарамталж халаасыг нь сэгсэрч төсвөө бүрдүүлж бна. Ийм баймааргүй бна. Иргэдээ ингэж дарангуйлмааргүй бна. Ард түмэн үргэлжид ингэж амьдарч чадахгүй л байх шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2025/5/6
Manai kheden mal uls turch, bankniikhan, ediin zasargch nar shig dollar iin khansh usguj ajilchdiin tsalin boddog mal uls delkhii deer baikhgui. Bukhel buten Afrikiin ulsuuud khurtel khanshaa bariad bolood baikhad. Manai ediin zasagch nart bol zugeer setgel alga.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.63] 2025/5/6
ТАНАР 1790 ОНЫ АМЕРИКТАЙ АДИЛХАН ИРЭЭДҮЙ БҮРСГЭР ХАРАНХУЙ БАЙГААШҮҮ ГЭЭД ХЭЛЧИХСЭН БАЙНАДАА УЛНУУДАА. ТЭР ҮЕИЙН АМЕРИК ШИГ ШОРООНДООРОО ЖООХОН ЮМТАЙ ӨӨР ТАНАРТ ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭЭД ХЭЛЧВЭЭ ХӨӨРХИЙ
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.57] 2025/5/6
Ном уншиж боловсролдоо анхаарах хэрэгтэй, номоо бусдад хандивлах хэрэгтэй. Философи, нийгэм, эдийн засаг гээд мэдэхгүй зүйлсээ мэддэг болсноор улс хөгжинө.
4 | 0 Хариулах
Иш [66.181.184.69] 2025/5/6
Өчнөөн мундаг мэдлэгтэй толгойнууд монголд байж л байдаг. Тогтолцоо төрийн бодлого нь гадагшаа болсон тул бүх боломжоо гаднаас л хайдаг өрөвдмөөр бодлого төртэй улс болохоор Монголд амьдардаггүй хүмүүсээс л зөвлөмж гуйх юм даа
1 | 0 Хариулах
Зочин [182.157.30.81] 2025/5/6
манай Данкан ЕС эдийн засаг яаж явдгийг, яаж хөгждөгийг мэдэхгүй, тэрээр гал түлж ухаарах хэрэгтэйг сануулсан гишүүнээ доромжлохоос өөрийг мэдэхгүй
5 | 0 Хариулах
Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.116.165.66] 2025/5/6
Хахаха африк л лав үндсэндээ "ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД"с чинь залхаад хөөж гаргаж байна даа ☝🏾
0 | 4 Хариулах
Зочин [66.181.177.41] 2025/5/6
Ipotekee 3 jil zogsooson ni der de hanshaa hamgaalah vvdnees barilgiin materialiin vne nabs unalaa bairnii hansh bodit vne deree ochin udahgui
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.138] 2025/5/6
Eh orond mini ene augaa hunii ugiig tusgaj avah hun baigaasai.
8 | 1 Хариулах
Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.116.165.66] 2025/5/6
Хүн хонинууд хангалттай байгаа!! харамсалтай нь
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.62] 2025/5/6
1990 оноос эхлээд монголыг ардчилал нэрээр халхавчлан Сорос авгөн сан нэрээр удирдаж эхэлсэн. Бүх үйлдвэрүүдийг өөрсдөөр нь устгуулж өөрсөдөд өгүүлж ард иргэд хагаралдаж эв түнжингүй болж гадныхан газрын баялгыг далимд нь сорж эхэлсэн. Ухаарах хэрэгтэй шдээ.
3 | 11 Хариулах
Зочин [103.212.163.216] 2025/5/6
Орос пропоганда. Том хүний манжингийн үлгэр
5 | 0 Хариулах
Зочин [59.153.114.218] 2025/5/6
Тийм мундаг юм бол чи тэр үед болиулахгүй яасий ссср тэй хамт чадарсан зомби минь.
3 | 0 Хариулах
Зочин [172.59.184.69] 2025/5/6
Sul mungu taraagaad esiin zasagaa tataj unagaad bhaar yamarch hurungu oruulagch zugtana mungu hewleed l halamj taraagaad bn baylagaas olsoniig tomchuud ni huwaagaad idchihne
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.57] 2025/5/6
Цагдаа төртэй бол ардчилал удахгүй байхгүй болно. Гэмт хэрэгтэн төртэй бол сул төртэй байна.
5 | 1 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/6
Үрэлгэн, хадгаламж гэж мэддэггүй Мглын ЗГ мөнгөн тэмдэгтээ сулруулах замаар инфляцыг зөнд нь хаяж зөвхөн өөрсдийн ЭЗ сүйрүүлэх бус ард түмнээ ядууруулж бгаа гэж Омахагын зөнч онож хэлсэн бдаг бөлгөө
8 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/5/6
ЮУН ТОГТВОРТОЙ ВАЛЮТ, ЮУН ИНФЛЯЦИ. ТӨР НЬ ДЭЭРЭМЧИН БАЙДАГ ШАСС
13 | 0 Хариулах
Зочин [14.1.84.222, 165.225.232.96] 2025/5/6
ХАНШ 1800 БОЛОХОД МОНГОЛ ҮХЧИХ ГЭЭД БАЙНА ГЭЭД МАН ЧАРЛААД БАЙСАН. 2016 ОНООС ХОЙШ МАН ТӨР БАРИХДАА ХАНШИЙГ 3600 БОЛГООД БҮР ХОЁР НУГАЛААД СУЛЛАСАН БАЙХАД БҮГД ХАППИ ЮУ ТЭ?
22 | 0 Хариулах
Зочин [202.126.90.119] 2025/5/6
Mongol hugjihgee l geed helchihlee, tgd jhn naashtai medee uguhgeed ali ungursun uein usa giin tuhiig jishe bolgoj yrila, tasraltgu ussum tugrug yaj zogsoh bddee
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.57] 2025/5/6
Дуугаа Монгол хэл дээр хийх хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [202.70.43.102] 2025/5/6
Manai uy uyiin mongol banknii tuluuluud yaj ajillaj bsan yum be gej bodoh yum. Tugrug ulaan tsain unaad bhad erh barigch zasgiin gazart tugrugiin uneguidlin esreg dorvitoi shinjilgee dugnelt hiij ugj bsan yum bolov uu daa. Uls ni tugrug ugaasa ingej unadag gedeg oilgolttoi. Ingeed hansh unaad bhar uneheer yaj amidarna daa l gej bodogdoj bna.
4 | 0 Хариулах
Зочин [202.70.43.102] 2025/5/6
Dollarin hansh delhii deer unaad bhad manaid ogthon ch nuluugui yagaad gevel dotooddoo fuck up hiigeed bga uchraas.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.66] 2025/5/6
1. Төрөө томруулахаа зогсоо 2. Малчдад өгдөг халамж нийгмийн даатгалаа зогсоо. 3. Орос агентууд , тэдний гар хөлүүдийг тагнуулын байгууллагуудтай хамтраад олоод үйл ажиллагааг нь бүрэн зогсоо. Тэгвэл аяндаа уул уурхай жигдрээд ирнэ. 4. Төсөвт таналт хий. 5. Татвараа үе шаттайгаар бууруул
31 | 0 Хариулах
Зочин [66.181.181.161] 2025/5/6
монголбанк төсвийн шинжтэй зардал санхүүжүүлэхэд мөнгө принтэлж байгаа үед инфляци, мөнгөний ханш уналт тасрахгүй ээ, энгийн л асуудал боловч улс төр нь давамгайлаад байх шиг, одоогийн монголбанкны даргыг зайлуулахгүйгээр юу ч бүтэхгүй
3 | 0 Хариулах
Зочин [14.1.84.222, 165.225.232.96] 2025/5/6
ИНФЛЯЦИ ӨНДӨР УЛС ОРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОРЖ ИРДЭГГҮЙ ГЭДЭГ УТГА САНААГ БАФФЕТ ХЭЛСЭН. ӨНДӨР ИНФЛЯЦИ ХУВИЙН ХЭВШИЛД ХОР, ХАРИН УЛСЫН ТӨСӨВ АТГАСАН УЛСТӨРЧДӨД ЗАВШААН БАЙДАГ. ВАЛЮТЫН ХАНШИЙГ БАРИХ ГЭЖ БУРУУ ОРЧУУЛААД БАЙНА ШҮҮ МААНАГУУДАА. ИНФЛЯЦИ БОЛОН ДОТООДЫН ҮНДЭСНИЙ ВАЛЮТЫН ХАНШ ХОЁР АГУУЛГА НЬ ШАЛ ӨӨР ЮМ ШҮҮ ДЭЭ.
16 | 0 Хариулах
Galch [66.181.183.96] 2025/5/6
Haha neg oilgodog mongol garaad irlee. Bugdeeree iim haranhui hunii helseniig ch oilgodoggui gej bodsiishdee
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.154] 2025/5/6
Manai mal ulsturchid sonsoh heregtei. Valyutaa mash changa barih yostoi
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/6
Монгол банкны ерөнхийлөгчөөр нөгөө муугаар хэлүүлдэг Чулуунбат ажилладаг байхад төгрөгийн ханшийг сайн барьдаг байсан даа
5 | 1 Хариулах
Зочин [202.126.91.72] 2025/5/6
Ямар ч үйлдвэрлэлгүй улсад валют байнга өснө,гадны хөрөнгө оруулалт ч сонирхохоо больсон.Хэрүүлч,атаач,шантаажчин, хоцрогдсон үндэстэн.Жижиг дунд үйлдвэр гэж мөнгө цацахаас том үйлдвэрлэлээ мэдэхгүй, муулна.мал иргэдтэй улс.Жишээ нь гангийн бүх төсөл дампуурч өрөнд орсон.КьюСиЭс, Монлаа,Бэрэн.Том төсөл хөтөлбөр барьсан болгон нь хулгайч, луйварингаараа дуудуулна.Дэмжлэг байтугай дэд бүтэц, татварын орчин байхгүй Захын галзуу тэмцэгч, эргүү сэтгүүлч харлуулна.Үхэр сүрэг гоё юм үзнэ.
23 | 0 Хариулах
Зочин [203.169.50.224] 2025/5/6
ДАШИЙН БУЯНДЭЛГЭР гэж хэлу байна даа IKON oo
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.120] 2025/5/6
Төгрөг бүү хэвлэ, гуйж байна. Улс төрчид нь аймаар том хаалга, үйлдвэр, зам барих гээд төгрөг хэвлээд, эргээд доллартай харьцах төгрөгийн ханш суларч, юмны үнэ нэмэгдээд байдаг билээ. Аргентиныг хар даа: Төгрөг хэвлэхээ зогсоож, Төсвийн алдагдлыг бууруулав. Гэтэл инфляци нь зогсоод, эдийн засаг нь сэргээд эхэллээ... Улс төрчид юу ч бүү санаачил, гуйж байна. Хөвсгөлд барьсан бяслагны үйлдвэр чинь эзэнгүйдээд, ажиллаагүй жил тойрлоо. Малчдыг хоршоо болгож байна гэж баахан мөнгөөр тэтгэлээ, нөгөөдүүл нь удахгүй зээлээ төлж чадахаа байж, бусад татвар төлөгчдийн мөнгөөр зээл барагдуул гэж балайраад эхэлнэ. Улс төрчид юу ч битгий хий, гуйж байна.
26 | 0 Хариулах
Зочин [14.1.84.222, 165.225.232.96] 2025/5/6
МАН 10 ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭВЛЭСЭН ШҮҮ ДЭЭ. ЧИ НААДХАА ТЭР МАН-ДАА Л ОЧИЖ ХЭЛ
12 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2025/5/6
агуу их эзэн Чингис хааны үр садад зөвөлгөө өгдөг хэн вэ чи муу боол
4 | 22 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/6
Ингээд чам шиг улныхан хий хоосон цээжээ дэлддэг байхгүй юу
11 | 0 Хариулах
Зочин [66.181.161.222] 2025/5/6
Агуу их Чингис хааны үр минь одоо амьдралаа улс ороноо сайн гэгч нь хараарай. Их хаанаа мэддэг бол чи ийм зүйл бичихгүй байх бөлгөө тиймд хий хоосон хийрхэлгүй ядаж соёлтой байж сур
16 | 0 Хариулах
Зочин [103.212.163.216] 2025/5/6
Чи бол Чингис хаан биш. Битгий хөөрөөд бай. Хүнээс дээгүүр гэдгээ нотлон харуулж чадвал өндөр өвөг минь баярлах болно. Бусдаас хамааралтай мөртлөө том том мөөрөөд байвал зүүдэнд чинь ирж, ташуурдах болно.
13 | 0 Хариулах
Зочин [50.67.149.179] 2025/5/6
Улиг болсон зурагдсан пянзны ая явж бна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.51] 2025/5/6
Чи л лав Чингис хааны удамд огт падгүй шавж байна!!
4 | 0 Хариулах