Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж, санаа бодлыг нь сонсож байгаа талаараа мэдээлсэн юм. Түүнчлэн иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах Улсын Их Хурлын гишүүний үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын захирагчид зарим асуудлаар хүсэлт тавьж буйгаа танилцууллаа.
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажилд шалгалт явуулсан. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил удааширч, үүнээс үүдэн иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирч байгааг дуулгаад, энэ талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэх гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!