Уншиж байна ...

Улс төр

9 жилийн өмнө
2015/12/16
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 12 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Зураг
2015 оны 12 сарын 16
Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.
Зураг
2015 оны 12 сарын 16
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартин, Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франкс, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ашлэй Бэйлэн нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Зураг
2015 оны 12 сарын 16
Санал хураалтын хар машинтай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг Даваа гараг бүр болдог хуралдааныхаа үеэр СЕХ-оос мэдээлэл авчээ. Уг мэдээлэлд СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтыг гараар давхар тоолохыг СЕХ дэмжиж байгаа” гэсэн байна. МАН-ын бүлэгт өгсөн Ц.Содномцэрэн даргын хэлсэн үгнээс хүргэе.
Зураг
2015 оны 12 сарын 16
БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн билээ.
Зураг
2015 оны 12 сарын 16
Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй МАН, МҮАН БНН тэргүүтэй улс төрийн 21 намын төлөөлөл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зураг
2015 оны 12 сарын 16
Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт ирц хүрэлгүй хойшилсон Өршөөл үзүүлэх тухай хуулийг ажлын хэсгийг комиссын тайлан болон албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.
Зураг
2015 оны 12 сарын 16
Би энэ хуулийн хүчинд УИХ-ын гишүүн болсон учраас энэ хуульдаа л хайртай. Ер нь нэр дэвших гэж байгаа эмэгтэйчүүдийг хуучин хуулиа дэмжээсэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл томсгосон тойрог эмэгтэйчүүдэд ээлтэй. Томсгосон тойрог дээр мөнгө тараах боломжгүй байдаг. Дээрээс нь иргэд сонголтоо хийхдээ гурван хүнээс ядаж нэгд нь эмэгтэй нэр дэвшигчийг дугуйлдаг.
Зураг
2015 оны 12 сарын 15
БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. Тэрбээр 16.30 цагт "Чингис хаан" ОУ-ын нисэх буудалд буусан.
Зураг
2015 оны 12 сарын 15
Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр хуулийн төсөл хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо. Хэлэлцэх хоёр асуудлын нэг нь Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.
Зураг
2015 оны 12 сарын 14
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан систем буюу санал тооллогын хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ны мэдээллийг сонсов. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв.
Зураг
2015 оны 12 сарын 14
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр бүлгийн ээлжит хуралдааныхаа төгсгөлд сэтгүүлчидтэй хамт сонгуулийн санал тооллогын машины ажиллах горимтой танилцлаа. СЕХ-ноос ерөнхий танилцуулга хийсний уг төхөөрөмжийн дүн үнэн гардаг эсэхийг магадлахын тулд санал хураалт явуулж дүнг нь сэтгүүлчдийн хамт машинаар болон, гараар тоолж гаргалаа.
Зураг
2015 оны 12 сарын 14
Энэ сарын 10-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 22 нам жагсаал зохион байгуулж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өнөөдөр тав дахь өдрөө суулт хийж байна.
Зураг
2015 оны 12 сарын 14
Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн буурай орон байлаа. Нэг хүнд ногдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана улсынхтай зэрэгцэж байв.
Зураг
2015 оны 12 сарын 14
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр өнгөрсөн сард иргэдээс ирсэн өргөдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
9 жилийн өмнө
2015/12/16
9 жилийн өмнө