• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Санал тоолох процессыг шилэн болгох шаардлагатай"

С.Бадрал, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 22 нам жагсаал зохион байгуулснаас хойш Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өнөөдөр тав дахь өдрөө суулт хийж байна. 

Суултыг улс төрийн намууд өдөр бүрээр хариуцан ажиллаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж байгаа ажээ.

Өнөөдөр суултыг зохион байгуулж байгаа Хан-Уул дүүрэг дэх МАН болон Хөгжлийн хөтөлбөр намын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Хан-Уул дүүрэг дэх МАН-ын хорооны дэд дарга Б.Цэрэн

Гэрэл зургийг mpa.mn

"Улс төрийн суулт өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн дүн бодит биш байна. Тиймээс сонгуулийн дүнг бодит, ил тод болгоё. Гадаадын өндөр үнэтэй хар машинаар санал тоолж байгаад ард түмэн итгэхгүй байгаа. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар хар машин маш олон харыг дагуулсан. Тиймээс саналаа гараар тоолъё. Саналаа баталгаажуулъя. Санал тоолох процессыг шилэн болгох шаардлагатай. Энэ шаардлагыг АН-аас бусад бүх нам дэмжиж байгаа.

Санал тоолох процессыг шилэн болгох шаардлагатай.

Маш олон хүн ирж санал бодлоо хэлж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжин гарын үсэг зурж байна. Өнөө өглөөнөөс хойш гэхэд л 1,000 гаруй хүн ирж гарын үсэг зурсан. Цаашдаа энэ тэмцэл суулт маань бүх аймаг, дүүргүүдэд салбарлаж ард түмний санал авах ажил үргэлжилнэ"

Хөгжлийн хөтөлбөр намын ЕНБД Д.Хишигдэлгэр

Гэрэл зургийг mpa.mn

"Улс төрийн 22 нам нийлж Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Бидний зүгээс найман өөрчлөлтийг оруулахаар санал нэгдсэн. Түүний нэг нь сонгуулийн хар машинаас татгалзах юм. Хар машинаар сонгуулийн санал хураалт зохион байгуулах нь анхнаасаа ойлгомжтой луйвар байсан. 

Улс орны маань хөгжил урвуу тогтолцоотой болчихсон байна. Улс орны хөгжил хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Тиймээс залуучуудаа иргэний зоригтой байгаарай, ахмадуудаасаа суралцаж, эв нэгдэлтэй байцгаая аа гэж уриалмаар байна"

Хан-Уул дүүрэг дэх МАН-ын хорооны тэргүүлэгч Г.Батсайхан

Гэрэл зургийг mpa.mn

"Бид 2012 оны сонгуулийн дараа ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг сануулах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ хар машинаас салахгүй бол Монгол Улсын хөгжилд ноцтой хор хохирол учрах нь тодорхой болоод байна.

Өнөөдөр Монгол Улс зорилгогүй, стратеги төлөвлөгөөгүй яваад байна. Нэг ядуу хүн туслах, замын уулзвар засах бол зорилго биш. Зорилгогүй учраас улс орны нийгэм эдийн засгийн байдал улам доройтож байгаа. Тиймээс эхний ээлжинд сонгуулиа шударга явуулах зорилгыг тавьж байна. 

2012 оны сонгуулийн дараа нэг ч санал аваагүй нэр дэвшигч хэлж байсан "Энэ ямар сонин юм бэ, манай эхнэр, ах дүү, би өрөө саналаа өгчхөөд байхад яагаад нэг ч санал байхгүй байгаа юм бэ" гэж. Ийм учраас саналаа гараар тоолъё гээд байгаа юм"

Гэрэл зургийг mpa.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.71] 2016/2/22
БОЛЛЬЁ ОО
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.43] 2015/12/15
БОЛЬЁ ОО
0 | 0 Хариулах
Hy [103.229.121.57] 2015/12/15
Санал тоолох машин бол дэвшил юм. Хар машиныг шүүмжилж ярьж байгаа хүмүүс, намыг сайн тогтоож авах хэрэгтэй. Учир нь санал тоолох хяналт нээлттэй боломж зөндөө байсаар атал гараар тоолох гэж мугуйдлах нь тэнэгүүдийн ажил тул манай нийгэмд байгаа тэнэгүүдийг бүртгэж авахгүй бол болохгүй. Тэд гараар тоолж луйвар хийх гэж байгаа нийгмийн дэвшлийн эсрэг мунаг ойлголттой хүмүүс юм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.81] 2015/12/14
Америкууд арабын орнуудыг яаж байна сирийг хар монголыг АН- аар дамжуулж сири болгох гэж байна монголчуудаа сэрэмжтэй байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [180.149.78.20] 2015/12/14
shil nevt haragddag shilen dotorhi yum hezeech uur bolj haragddaggui gedgiig yamarch teneg medne. Tiimees sanalin huudsig toolohdoo kameriin shuud bichlegeer ajiglagchid bolon irgeded il tod haruulj tooloh ni shudraga yosond niitsne uuntei yamarch teneg margahgui unen. Tiimees ene sanalig luivar hiideg nam l zuvshuuruhgui tatgalzana. Ene nuhtsuld edgeer namuudiin bair suuriig harahad songuuliig luivardaj avdag nam ni yaahin argagui AN gedeg ni haragdaj bna. Songuuliig il tod shilen bdlaar yavuulah ni hamgiin zuv shiidver shuu
0 | 0 Хариулах
Зочин [92.224.180.59] 2015/12/14
shuud irgeniihee burtgel ruu orj harahaar sanal n bj bdag bh heregtei. niit yalsan huvi yeronhii medeelelteigee. tegvel hun bolgon hend sanalaa ogsnoo medej bgaa. shalgaj hyanahad amar. ih zardalguigeer humuus oorsdooo shalgaad bna ooriinhiigoo.
0 | 0 Хариулах
Зочин [180.149.78.20] 2015/12/14
Tenegt dee chi uuriinhiiguu l medne busdiinhiig medeh bolomjgui.Tegeed ch sanalin huudsan deer chamaig hend sanalaa ugsuniig medeh yamar negen batalgaa baihgui jishee ni: chinii ner hayag rd-ch yumuu geh met tiim bolohoor chi uuriinhuu sanaliin huudsiig olj harah ene bna gej heleh yamarch bolomj bhgui Niit dugeer ni hakerdaad olonhiin sanal avsan nuhriinhiig bagasgaad unagahiig bidnii henen ch medeh bolomjgui tiim uchraas l shil shig tungalag buh yum ni il tod oilgomjtoi buh hund haragdahuitsaar toolyo geed bgaa yum za yum oilgoh chadvargui yum bol tenegee busdad bitgii gaihuul
0 | 1 Хариулах
Зочин [92.224.180.59] 2015/12/14
Tegeed yagaav. neg automat hiigeed l tend n irgenii unemlehee unshuulaad l ogdog bolchih heregtei. busad humuusiig medehgui ch irged oorsdoo sanalaa hend ogsnoo iregnii burtgeliin huudas ruu orood hardag ch yum uu yum yagaad hiij bolohgui gej? Sanalaa yag ogch bh uyedee screenshot ch yum uu yamar negen hyanaltiin yum hiiye l gevel hiine. cham shig hiihgui gevel hiihgui yavaad bj bas bolno.
0 | 0 Хариулах
Зочин [92.224.180.59] 2015/12/14
buh hund haragdahaar toolood yamar ashigtai? songuuliin huudas tertei tergui ner usgui bdag biz dee? Heden huuramch huudas zavsar n hiihed huuramch gedgiig n batalj chadahgui.
0 | 0 Хариулах
Зочин [92.224.180.59] 2015/12/14
huuhen shig za ma gene uu? homo yum uu? transgender?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.249] 2015/12/14
ман луйвар бол гараар л хийгддэг байсан, машин дээр хийж болохгүй байгаа юм л даа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.249] 2015/12/14
Хуучин Махн, цөөхөн бүлтэй айлын өрхийн дэвтэрт амьдардаггүй 4,5 хүний нэр нэмж бичээд сонгуульд оруулдаг байсан, тиймээс сонгуулийн дараа өрхийн дэвтэрээ хороон дээр очиж үзэж байгаарай
0 | 0 Хариулах