Хятад улс, Уолмарт хоёр импортын татвартай холбоотой үнийн өсөлтийг хувааж “залгих” ёстой гэж Трамп үзэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр тус улсын жижиглэн худалдааны аварга компани Уолмартыг барааны үнийг өсгөхийн оронд өөртөө “шингээх” ёстой хэмээн шүүмжилжээ.

Трамп өнгөрсөн сард АНУ-ын гол худалдааны түнш орнуудын эсрэг худалдааны дайн зарласны улмаас америкчуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх аюул тулгараад байгаа.

Пүрэв гарагт Уолмарт компани гадил жимснээс эхлээд хүүхдийн автомашины суудал хүртэл олон барааны үнэ өсөх магадлалтай болсныг үйлчлүүлэгчдэдээ анхааруулсан юм.

Энэ анхааруулга Трампыг бухимдуулсан бололтой.

“Уолмарт үнээ өсгөх шалтгааныг импортын татвараар зөвтгөхөө зогсоох хэрэгтэй. Уолмарт өнгөрсөн онд төсөөлж байснаас хавьгүй их буюу олон тэрбумын орлого олсон. Уолмарт, Хятад улс хоёр “ТАТВАРЫГ ЗАЛГИЖ”, үнэ цэнтэй харилцагчдаа хохироох ёсгүй. Би болон танай харилцагч нар харж байгаа шүү!!!” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.

Тэр бас дотоодын автомашин үйлдвэрлэгчдэдээ үүнтэй ижил анхааруулга өгч байсан юм.

Мичиганы Их сургуулиас явуулдаг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн Баасан гарагт урьдчилсан байдлаар гарахад түүхэнд хоёрт орох доод хэмжээнд хүрсэн байв.

Тухайлбал судалгаанд оролцогчдын 75 хувь Трампын импортын татварын улмаас инфляц цаашид өсөх хүлээлттэй байгааг илэрхийлжээ.

Дөрөвдүгээр сард Уолмартын гүйцэтгэх захирал Даг Макмиллион тэргүүтэй жижиглэн худалдааны компаниудын төлөөлөгчид Цагаан ордонд ерөнхийлөгч Трамптай уулзахдаа худалдааны дайны эрсдэлийг анхааруулж байв.

Гэвч Трампын засаг захиргаа үүнийг нь хэрэгсээгүй юм.

Хятадад үйлдвэрлэсэн автомашины хүүхдийн суудлын үнэ $350 байснаа 29 хувиар буюу $100-оор өсөх төлөвтэй байгааг Уолмартын санхүү эрхэлсэн дэд захирал Жон Дэвид Рэйни сая анхааруулсан байна.

“Бид үнийг аль болох бага байлгахаар ажиллаж байна. Гэхдээ бидэнд төдийгүй өөр ямар ч жижиглэн худалдаа эрхлэгчдэд тэвчих хязгаар гэж байдаг юм” гэж тэр Пүрэв гарагт компанийнхаа эхний улирлын үр дүнг танилцуулах үеэр хэлжээ.

Трампын засаг захиргаа Хятад улсын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн импортын татвар ногдуулаад байснаа 90 хоногоор хойшлуулах шийдвэрийг саяхан гаргасан юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.46] 2025/5/18
Маш том ЭЗ энерциэрээ л унана. Дампуурал гарцаагүй.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.25.155] 2025/5/18
Азид эдийн засгийн дайн зарласан, Оросуудын магтдаг Трамп жирийн иргэдийн үйлчлүүлдэг Уол Мартаар үйлчлүүлдэггүйг ойлгож байна.Гэхдээ бараа үйлчилгээний үнэ чанарын талаархи бүрэн мэдээллээр хэрэглэгчдийг үйлчлэгч хангах ёстой.Ямармхэрэглжгчдийгимэхэлж төөрөгдүүлж хэт ашиг хийх ганцхан зорилготой Орос Монгол ах дүүс биш.
3 | 5 Хариулах
Шанх [202.9.40.132] 2025/5/18
Хошного Трамп
5 | 4 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/18
Өмхий ардчилагчид засгийн эрх барихаар инфляц өсч өр нэмэгдэж эдийн засаг агшиж барааны үнэ өсч америкчууд хятадын хямд барааг авч байна.
1 | 4 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/18
АНУСТ ҮНДСЭНДЭЭ КАПИТАЛЫН ӨСӨЛТ БАЙХГҮЙ БОЛСОН! ҮҮНИЙ ҮР ДҮНД ДОТООДЫН ӨР НЬ 43 ТРИЛЛИОН ДОЛЛАР БОЛСОН! ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХИЙЖ БҮТЭЭСНЭЭСЭЭ ХЭРЭГЛЭСЭН НЬ ИЛҮҮ ГАРСАН ГЭСЭН ҮГ!
4 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/18
АНУСЫН КАПИТАЛ БОЛ БОЛ УДИРДЛАГАГҮЙ КАПИТАЛ ЮМ! УДИРДЛАГАГҮЙ КАПИТАЛ НЬ ӨӨРИЙГӨӨ УСТГАДАГ БОЛОХЫГ АНУСЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА НОТОЛЖ БАЙНА! ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХ ГАЗАР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТҮҮХИЙ ЭД АЖИЛЛАХ ХҮЧ АНУСТ Ч ЭНЭТХЭГТ Ч ГИТАДАД Ч АДИЛХАН БАЙГАА! ГЭТЭЛ АНУСТ ЯАГААД ШИНЭ КАПИТАЛ БИЙ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ ГЭВЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА НЬ ХОЦРОГДСОНД УЧИР НЬ ОРШИНО!
2 | 6 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/18
ЯГ АДИЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АМЕРИКТ БОЛОН ГИТАД ЭНЭТХЭГТ ҮЙЛДВЭРЛЭХЭД ТЭР. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ӨӨР ӨӨР БАЙНАА ГЭДЭГ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА АСУУДАЛТАЙ БАЙНАА ГЭСЭН ҮГ! ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ АМЕРИКИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АРГА ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ БОЛСОН ХОЦРОГДСОН ГЭСЭН ҮГ!
2 | 9 Хариулах
Зочин [66.181.176.180] 2025/5/18
Үйлдвэрлэлийн зардал нь өөр өөр ажиллах хүчний цалин гэхэд л АНУ-д хэд дахин өндөр
7 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.71] 2025/5/18
ЭНЭ ЧИНЬ Л ӨРСӨЛДӨХ ЧАДВАРГҮЙ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ!
2 | 4 Хариулах
Зочин [172.59.128.118] 2025/5/19
Мал равдан чамд өгдөг оросын санхүүжилтээс өөр юу чиний санааг зовоох вэ. Гуцалгүй, дэвэн дэлхийгээр халилгүй ямбий гутал завсараа өад татахаа блд.
0 | 0
РАВДАН [66.181.160.71] 2025/5/18
КАПИТАЛИСТУУД АШГИЙН НОРМОО БАГАСГАХААС ӨӨР АРГА ҮГҮЙ! ДАНДАА Л ТАРГАЛНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ БЭ?
1 | 10 Хариулах
Зочин [107.158.64.227] 2025/5/18
6 удаа дампуурсан гавьяат лүүзэр….
8 | 0 Хариулах