• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Ирэх долоо хоногт ТТ төслийн гэрээг өргөн барина

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-МАН-ынхан сонгуулийн санал хураалтын дүнг гараар тоолно гэсэн шаардлага тавьж, чуулган, Байнгын хороодын хуралд суухгүй байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ? 

-Би 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ гар тооллогын хохирогч болсон л доо. Тухайн үед Сүхбаатар аймагт нэр дэвшиж байхдаа гараар тоолсноор ямар будлиан гардгийг харсан. Мэдээж би санал тооллогод орохгүй. Гэхдээ миний тавьсан бүх ажиглагч нар луйвар боллоо гэдгийг хэлж байсан. 

Гараар тоолохоор яагаад будлиан гараад байдаг вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Жишээ нь, намайг төлөөлж гар тооллогын үед нэг ажиглагч ажиллана. Нэр дэвшигч бүр нэг нэг ажиглагч гаргадаг. Гараар тоолж байхад ширээний хоёр талд хоёр хүн суугаад нэг нь уншаад нөгөө нь бичдэг. Цаасаа гаргаж ирээд Эрдэнэчимэг гээд уншлаа гэж бодъё. Манай ажиглагч уншиж байгаа хүнийг ажиглаж байгаа. Гэвч нөгөө талд бичиж байгаа хүнийг ажиглагч маань хянаж чадахгүй. Тэнд миний нэр өөр хүний нэр болж бичигдээд яваад байна гэсэн үг.

2008 онд Сүхбаатар аймагт яг ийм будлиан гарч байсан. Энэ будлианаас болж би 5,000 хүний саналаар ялагдсан. Надад ялагдал хүлээх олон шалтгаан байсан. Гэхдээ 2-3 мянган хүний саналыг гар тоололтын луйвраар алдсан гэж боддог. Зөвхөн бодоод ч байгаа биш үүнийг манай ажиглагч нар баталж хэлдэг. 

Тэгээд ч санал тооллогод ажиллаж байгаа хүмүүс төр барьж байгаа талын л хүмүүс байдаг шүү дээ
2012 оны сонгуулиар автомат машин ашигласнаас 10:00 цагт СЕХ санал хураалтаа хаагаад 10:30 цаг гэхэд бид бүх үр дүнгээ харж байсан. Автомат машин 2012 оны сонгуулийн будлиангүй явуулахад том үүрэг гүйцэтгэсэн. 

Үүнийг эргэж баталгаажуулахын тулд 2012 оны сонгуулийн гурван тойргийг сугалаад эргээд тоолж болно шүү дээ. Эсвэл ард нийтийн санал асуулгыг машинаар тоолоод дараа нь гараар тоолж баталгаажуулж болно. Би МАН-ын тийм хүсэлт тавиад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Түүнээс биш машингүйгээр 100 хувь гараар тоолъё гээгүй байлгүй дээ. 

-МАН-аас автомат машинаар саналаа тоолоод дараа нь гараар давхар тоолж баталгаажуулъя гэсэн санал гаргаад байгаа. 

-Хяналтын тооллого хийнэ гэсэн журам бол байгаа шүү дээ. 5 ч юм уу 10-аас доошгүй ч юм уу хэсгийн хороог сугалаад гар тооллого давхар явуулж болно. 

-Сонгуулийн тухай хууль дээр намууд зөвшилцөж чадахгүй бол яах вэ? 

-Сонгуулийн тухай хууль явахгүй шүү дээ. Сонгуулийн хууль явах боломжгүй боллоо гэдгийг уржигдрын бүлгийн хурлаараа зарласан. Яагаад гэвэл хугацааны хувьд боломжгүй болсон. 

Автомат машины асуудлыг журмаар шийдэх байх гэж харж байгаа. Би энэ хуулийн хүчинд УИХ-ын гишүүн болсон учраас энэ хуульдаа л хайртай. Ер нь нэр дэвших гэж байгаа эмэгтэйчүүдийг хуучин хуулиа дэмжээсэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл томсгосон тойрог эмэгтэйчүүдэд ээлтэй. Томсгосон тойрог дээр мөнгө тараах боломжгүй байдаг. Дээрээс нь иргэд сонголтоо хийхдээ гурван хүнээс ядаж нэгд нь эмэгтэй нэр дэвшигчийг дугуйлдаг. 

-40 гишүүний гарын үсэг зурсан Таван толгой төслийн гэрээг хэзээ өргөн барих вэ? 

-Таван толгойн гэрээг дараагийн долоо хоногт өргөн барина. Арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр Засгийн газраас санал ирэх хугацаа дууссан. Засгийн газрын хуралдаанаар орсон үгүйг би мэдэхгүй байна. Уул уурхайн яамны санал зайлшгүй шаардлагатай байгаа учраас Р.Жигжид сайдыг саналаа түрүүлээд өгчих гээд хэлчихсэн байгаа. Мөн тодорхой Төрийн бус байгууллагуудаас санал авсан байх ёстой. Тиймээс хоёр хоногийн өмнөөс албан бичиг илгээсэн байгаа. Тэгэхээр ирэх Даваа гараг гэхэд бүрдчихнэ. Нэг дэх юм уу хоёр дахь өдөр өргөн барина. 

-2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэхэд бэлэн үү?

-Ирэх оны төсөвт Хүүхэд харах үйлчилгээнд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Таван тэрбум болгоод хасчихсан байсныг бид буцааж тавиулсан. Уг нь анх 40 тэрбумыг төсөвлөсөн байсан ч хямралтай байгаа учир хассаар 10 болгосон. 10 тэрбум төгрөгт 10 мянган хүүхэд хамрагдчих байх. Хүүхэд болгон жилд нэг сая төгрөг гээд тооцоход 10 мянган хүүхэд хамрагдах боломжтой

Одоо хүлээгдэж байгаа зүйл бол журам. ХАХНХЯ-ны журмыг уржигдрын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байх ёстой. Хэрвээ Засгийн газраас баталчихсан бол журамтай болсон гэсэн үг. Стандартчилал Хэмжил Зүйн газраас тамга тэмдэгтэй стандартуудаа гаргуулаад авчихсан байгаа. Стандарт, журам хоёр тамга тэмдэгтэйгээ гар дээр хүрээд ирвэл иргэдэд мэдээлэл хүргэх болно. Эцэст нь яамаа шахаж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүмүүсээ бэлдэх асуудлыг яаравчлуулах шаардлагатай байгаа. Тэгэхээр сургалтын баазууд маань бэлэн үү гэдэг асуудал гарч ирнэ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлдэггүй юм гэхэд яамнынхан сургалтын баазаа бэлдчихвэл гуравдугаар сарын 1-нээс иргэдээ бүртгээд, сургалтад хамруулах боломж нь бүрдэнэ.  Миний бодлоор Хүүхэд харах үйлчилгээ маань ирэх оны есдүгээр сарын 1-нээс жигдэрчихвэл их зүгээр байгаа юм. 9-12 дугаар сард 10 тэрбум төгрөг хүрэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.28.94] 2015/12/16
. Би энэ хуулийн хүчинд УИХ-ын гишүүн болсон учраас энэ хуульдаа л хайртай. гэшшш
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.105] 2015/12/16
busdin yumig gatsaaj zogsoogood daraa ni ooroo hiisen baatar boldog jujig
3 | 1 Хариулах
Зочин [49.0.186.95] 2015/12/16
хулгайчийг зогсоох битгий хэл хариуцлага тооцох ёстой юм бгаам
0 | 2 Хариулах
Моностой ч юугаа ярихав [49.0.186.95] 2015/12/16
Mongolian Corruption System-н хажууд жинхэнэ компани шүү дээ, эрдэмтэд ажиллаж R&D хийдэг монголын ганц компани. Шинэ бүтээгдэхүүн гаргаж үйлдвэрлэдэг ОХУ зүүн европ-д экспорт хийж эхэлсэн гээд бод. Улсаас юу ч хувьчилж аваагүй боссон үндэсний том компани. Хажууд нь MCS бол зүгээр СББ-г үнэгүйдүүлж авсан, хотын хамаг олигтой газрыг хахуулиар авч Керри-н хужаад өгсөн, ЗГ-н бүх тендерүүдийг авсан, монголын хамгийн том стратегийн орд Тавантолгойн өрмийг авсан ингээд бодохоор бараг энэ улсыг тэр чигт нь тоносон байгаа юм. Тэгээд тэгээд Монос шиг гаргасан ганц бүтээгдэхүүн патент байхгүй шилтэй архи хийдэг тэгээд монголын хамаг юмыг хамж авчаад чадахгүй дампуурч бгаа компани. Ийм компани-д Тавантолгойг өгнө гэдэг эрүүл хүний ой ухаанд багтахгүй
1 | 4 Хариулах
Монгол [103.9.91.169] 2015/12/18
Хуцдаг гөлөх вэ. Монголчуудын эрүүл мэндээр бизнес хийж байжсан хар новшнууд
0 | 0 Хариулах
Зочин [49.0.186.155] 2015/12/18
Аан тэгээд архи хийх байсан юм уу ЭмСиЭс шиг Хараа Хар Чингис???
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.82] 2015/12/16
тэнэг авгай бусинуулж орхиод одоо юу өргөн барьж байгаа бол?
6 | 1 Хариулах