БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр хүрэлцэн ирсэн билээ. Энэхүү айлчлал өнөөдөр 10:00 цагт албан ёсоор эхэллээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аныг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордны Баганат танхимд угтан авчээ.
Үүний дараа Хван Гё Ан хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан бөгөөд хоёр орны Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийв.
Уулзалтын төгсгөлд хоёр орны Ерөнхий сайд нар Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болжээ.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир / mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|