Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр өнгөрсөн сард иргэдээс ирсэн өргөдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Мөн түүнчлэн, энэ хугацаанд нийт 262 өргөдөл ирүүлснээс 71 хүсэлт буюу 27 хувийг судлан тодорхой хариу өгч, 52 өргөдөл буюу 19 хувь нь судалгааны шатанд байгаагаас нийт 139 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна гэв.
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын асуудлаар 1,
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын асуудлаар 7,
3. Гадаад хэргийн асуудлаар 3,
4. Төсөв, санхүүгийн асуудлаар 4,
5. Хууль зүйн асуудлаар 46,
6. Аж үйлдвэрийн асуудлаар 3,
7. Барилга, хот байгуулалтын асуудлаар 12,
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудлаар 11,
9. Уул уурхайн асуудал 2,
10. Хөдөлмөрийн асуудал 18,
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудлаар 96,
12. Хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар 1,
13. Эрүүл мэнд, спортын асуудлаар 5 өргөдөл тус тус ирүүлсэн байна гэж Байнгын хорооны дарга танилцуулав.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|