Уншиж байна ...

Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг байр суурь хэвээр байгаа гэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед цахим орчноор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин сонгогдохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл гарах болсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр няцаалаа.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд 
илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно" гэв.