• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хар машины дүнг гараар тоолжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр бүлгийн ээлжит хуралдааныхаа төгсгөлд сэтгүүлчидтэй хамт сонгуулийн санал тооллогын машины ажиллах горимтой танилцлаа. СЕХ-ноос ерөнхий танилцуулга хийсний дараа уг төхөөрөмжийн дүн үнэн гардаг эсэхийг магадлахын тулд санал хураалт явуулж дүнг нь сэтгүүлчдийн хамт машинаар болон, гараар тоолж гаргалаа.

Энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд:

"Сонгуулийн санал тооллогын машинд эргэлзээд байгаа хүмүүст би ганцхан зүйл хэлж байгаа. 2012 оны УИХ болон нийслэл, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурван удаа бид энэ машиныг шалгасан. Эдгээр сонгуульд санал тооллогын машиныг хэрэглэхэд саналын тооны ямар нэг зөрүү гараагүй. Зөрүү гарах үндэслэл байхгүй гэдгийг хэлье.

Нэг сонгуульд дунджаар 1,200,000-1,300,000 орчим хүн санал өгч байгаа. Нийт саналын хуудасны зургийг бүх нам, нэр дэвшигч, ажиглагчдад үнэ төлбөргүй тараасан. Тэдгээр хүн бүрт 3,600,000-3,800,000 орчим зураг бий. Нөгөө  талд нь санал тоолсон 2,500 орчим машины дүн гаргасан цаас нь байгаа.

Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол СЕХ-нд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно

Энэ тараасан файл, тоолсон тооллогын дүн хоёрын дундаас зөрүү гарах юм бол СЕХ авч үзнэ. Энэ нь сонгуулийн санал тоолох машинаар луйвар хийж болохгүйн хамгийн том баталгаа. Та нар хэрэв хардаж байгаа бол шалгах боломжтой. Бүх файл хүмүүсийн гар дээр бий. Сонгууль явуулсан өдрийн орой нь тараачихдаг учир хэн ч түүнийг өөрчлөх боломжгүй. Нэг ширхэг саналын л зөрүү олох юм бол Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдээд шалгуулж, арга хэмжээ авахуулж болно. Би 3,600,000 орчим саналын хуудасны тухай ярьж байна. Тэр бүх файл нийт нэр дэвшигч, намууд, ажиглагчдын гар дээр бэлэн байгаа. Ийм л учраас дэлхийн бусад аль ч оронд байхгүй нэг зүйл хэргээр нэмж өгсөн. Монголчууд их хардамтгай учраас бүх зүйлийг ил болгосон, энэ сонгуульд нуух зүйл ерөөсөө байхгүй. 

 

Ирэх оны сонгуулийг энэ санал тооллогын машинаар явуулна. Санал тооллогын машины талаар өнөөдөр УИХ-д суудалтай намууд бүлгийн хурал дээрээ танилцаад, суудалгүй намууд үдээс хойш СЕХ-н дээр танилцана гэсэн. Түрүүчийн УИХ-ын үед энэ машиныг авсан. Авснаасаа хойш гурван удаагийн сонгуулиар шалгачихаад байхад итгэхгүй байна гэдэг бол цэвэр улстөрийн шалтгаантай л гэж харж байна. Гараар тоолох нь ч нээлттэй байгаа. СЕХ энэ машиндаа итгэлтэй байгаа нь зөв. Үүнээс сайн аргыг дэлхийн улс орнууд одоогоор бодож олоогүй л байна. Цаас үлддэггүй байсан бол би ч бас эргэлзэх байлаа. Тэгтэл энэ машины цаас нь, зураг нь үлддэг" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж "Өнөөдрийн бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээллийг сонслоо. Мөн сонгуулийн санал тоолох машин ашиглан санал авах, тоолох дүн гарах үйл явцын талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос хийлээ. 

МАН олон чухал хуулийг гацааж байгаад харамсч байна

Түүнчлэн махны үнийн асуудлыг хэлэлцлээ. Хөдөөд дэлхийн зах зээлтэй ойролцоо, боломжийн үнэтэй байх зохицуулалт хийх арга хэмжээг зохион байгуулж төлөвлөгөө боловсруулж оруулж ирэхийг Засгийн газарт даалгалаа. 

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг олон хуулийн төслийн хэлэлцүүлгээр завсарлага авсан. Манай намын бүлэг “УИХ ажлаа хийх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа. Гэвч МАН олон чухал хуулийг гацааж байгаад харамсч байна. Зөвхөн Сонгуулийн хууль болон хар машинаас болоод бусад ажлыг гацааж  байгаа нь цэвэр улс төр гэж үзэж байгаа. МАН-аас гурван шаардлага тавьж байгаа. Сонгуулийн тойргийг жижигсгэх, сонгуулийн саналыг гараар тоолох, хэсгийн хороонд нам, эвслийн төлөөллийг оруулах саналтай байгаа. Энэ нь өмнөх сонгуулийн будлиануудыг эргэн сэргээх гэсэн санаархал гэж үзэж байна. 2008 оны долоодугаар сарын 1-нд юу болсныг ард түмэн мартаагүй. Тийм учраас сонгуулийн хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин Улс төрийн намуудын тухай хууль маш чухал. 
Мэдээллийн дараа АН болон бүлгийн удирдлага сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Ипотекийн зээлийн асуудал өнгөрсөн долоо хоногт иргэдийн анхаарлыг ихээр татлаа. Хууль өргөн барьж энэ асуудлыг шийдэх тухай мэдэгдсэн. Хуулийн төслийг хэзээ, хаанаас өргөн барих вэ?

Ш.Түвдэндорж: -Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан болохоор үүний араас ямар нэг тайлбар хийх нь зохимжгүй. Яагаад гэвэл эцсийн шийдвэр гарчихсан. Үндсэн хуулийн хүрээнд ямар боломж байгааг олж харсан хуулийн төслийг боловсруулахаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. 

-Улс төрийн намуудын тухай хуулийг С.Баярцогт гишүүн өргөн барих ёстой. Одоо өргөн баригдаагүй хуулийн төсөлд хүлээлт үүсгэх нь хэр зохистой вэ?

Ш.Түвдэндорж: -Хуулийн төслийг аль нэг нам эвслээс өргөн барих нь зохимжгүй гэж үзээд Ерөнхийлөгч өргөн барихад бэлэн болсон байгаа. Хуулийн төслийг даруй өргөн баривал хэлэлцэхэд бэлэн байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн байгаа. 

-Ерөнхий сайд өнөөдрийн мэдээлэлдээ Шадар сайдын асуудлаар мэдээлэл хийсэн үү, бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?

Ш.Түвдэндорж: -Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Энэ талаар бүлгийн хурал дээр яриагүй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ард түмнийг доромжилж бай [183.81.171.135] 2015/12/16
Сонгуулийн өмнө тэр 3 тойргийн хар машиныг шалгана гээд зарладаг нь дэндүү тэнэг. Сонгуулийн дараа санамсаргүй сонголтоор 3 тойргийг шалгах ёстой байсан. Одоогийн 1 хар машиныг оруулж ирж шалгадаг ч тэнэг. Чип систем. З.Энхболд чипыг их олон жил судалсан хүн дэ. Малын чихэнд чиптэй ээмэг зүүгээд, сансарт байгаа хиймэл дагуулийг дэлхийгээс удирдаад байхад Монгол байгаа хэдэн хар машиныг З.Энхболд өрөөнөөсөө удирадах нь тоглоом байлгүй дэ
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/12/15
гол нь гаднаас утасгүй сүлжээгээр (wifi, infrared, bluetooth гэх мэт) хандах боломжтой эсэхийг л шалгах хэрэгтэй. Учир нь сонгуулийн үеэр гаднаас програмд тусгай мэдээллэл дамжуулж үр дүнг өөрчлөх боломжтой.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.164] 2015/12/23
Offline горимд ажилладаг гэсэншд
0 | 0 Хариулах
Зочин [124.158.76.29] 2015/12/15
монголчуудаа амтай болгон арзаганаж толгойтой болгон нь хий хардаж дэмийрэхээ больлдоо гуйж байна. яасан хэцүү юм бэ энгийн иргэд бид бүр урагш алхаж чадахаа больлоо одоо бүр миний зам тэдний зам болох нь л дээ Ер нь МАН -д энгийн ухаантай зүгээр нэг сайхан монгол хүн байна уу Бүгдээрээ психопатууд болсон юм биш үү
0 | 0 Хариулах
Зочин [183.81.171.135] 2015/12/16
чи өөрөө хурага ишигээ ялгахгүй оюуны хомсдолтой эргүү
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.133] 2015/12/15
Volkswagen худлаа програм хийгээд байхад наана чинь тоолоход зүгээр бүртгэчихээд, тоолоогүй үед самардаг програм хйичихнэ шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.135] 2015/12/15
Жинхэнэ луйвар гар аргаар сонгууль өгөхөд л явагддаг юмшдээ. Хар машинаас болж луйвардаж гарч ирж чадахгүй болохоор л нөхдүүд боож үхэх гээд машиныг буруутгаад байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.23] 2015/12/14
Давхар тоолоод баталгаажуулахаас үхтлээ айж байгаа АН хар машины луйвраар л гарч ирсэн юм байна ш дээ.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.146] 2015/12/14
Sanaliin huudsiig scannerdaad file helbereer ner devshigchded ugdug yum bna shdee. hehe scannerdsan file uguud baihad hardaad baigaag yu gej oilgoh ve?!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.207] 2015/12/15
Гараар тоолоход дургүй хүндээ өгсөн саналын хуудасыг хүчингүй болгох амархан байдаг байхгүй юу.
0 | 0 Хариулах
Зочин [120.17.128.4] 2015/12/15
File.g uurchluh shig amarhan yum bhgui. Bidnii yarih durtai photoshop chin file.n medeelliig uurchildug gd bodvol arai oir biz
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.34] 2015/12/14
Шалгаад шалгаад алдаа олдоггүй юу? МАН-нхан баталгаатай но олчихоод олон юм гонгиноочээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.170] 2015/12/14
delxiin urdaa baridag auditiin 4 kompanias 1iig ni l oruulchxad xangalttai bishu
4 | 0 Хариулах
davxar garaar toolchoochd [202.70.46.20] 2015/12/14
Ugudee teneg xvn xuurch bgaam shig yarixaa bolix xeregtei. Umnud solongos gexed sonuuliin dvngee garaar toolj gargadag. Songuuliin bvx sanal xuraalt dussny daraa urdchilj beldsen programyg gants flash xiigeed sanlyg vr dvng uurchlux bolomjtoi. Tegextlee itgeltei yum bol davxar garaar tooluulchaachdee. Yundaa aigaad baigaa yum be????!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.21.105.8] 2015/12/15
Давхар тоолох боломж нь одоо ч байгаа. Жаахан ойлголттой болчих хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.235.138] 2015/12/14
kkkkkkkk Дээр үеийн кинон дээр гардаг нөгөө радиог хутгалж [хориотой үг] гээд байдаг шиг л юм болох юмдаа одоо чинь шал өөр үе биздээ юун гараар тоолох вээ
0 | 0 Хариулах
Hursuh [49.0.161.209] 2015/12/14
Naad monhbat chn yostoi zaluu hun bj hargis kommunist setgelgeetei [хориотой үг] doo. Erh medel huch n hurvel durgui bolgonoo tseerluulj alj hidaj bsn hitler stalinii ueiig mongold avchrahad gar bie oroltsoh hun dee. Man d oligtoi hun mash hovor bn. N.enhbold l gamts gaigui n uumda
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.249] 2015/12/14
songuulin daraa horoon dere ochood urhin burtgelin devteree uzeerei, tanai am bul hed bolj urjsenig, MAN ingej l hideg bhgui yu, mashin bol naariaguiee
0 | 1 Хариулах
Зочин [202.70.36.242] 2015/12/14
saya garuihan sanaliin huudsiig zaaval mashin zashin gehgui toolchmoor ym
1 | 0 Хариулах
Мөнхбат гэж эргүү нөхөр [202.170.80.25] 2015/12/14
Энэ МАН-ын Мөнхбат гэж нөхөр энд тэнд юм шатаахын оронд бэлэн байгаа тоо баримтууд шалгаж үзээд баримттай ярьмаар юм. уг нь залуу хүн харагдаад бхын, Ийм жоохон баримт тулгаад үзэх чадваргүй хүн монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж чадах уу. би хувьдаа эргэлзэж байна. ТВ бүрээр гарна. би шууд сувгаа сольдог.
6 | 1 Хариулах