• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Үндэсний сурын цол, чимгийг нэмнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр хуулийн төсөл хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо. Хэлэлцэх хоёр асуудлын  нэг нь Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. 

Уг хуулийн төслийг өргөн барьсан Л.Эрдэнэчимэг гишүүнээс ямар нэмэлт өөрчлөлт оруулж байгааг тодрууллаа. Тэрбээр "Би сурын харваагаар хичээллэдэг. Мөн тэндэхийн Удирдах зөвлөлд ордгийн хувиар уг хуулийн төслийг өргөн барьсан.

Үндэсний сурын харваа нь бусад хоёр төрлөөсөө цөөн цолтой. Улсын наадамд түрүүлсэн харваач Улсын мэргэн цол л хүртэнэ. Морь бол нас насандаа бай шагналтай, бөх ч ялгаагүй хангалттай олон цолтой. Сурынхан бол эрэгтэй, эмэгтэйгээрээ жилд ганц л цол авдаг
Тиймээс ч Үндэсний баяр наадмын 94 жилийн түүхэнд Дархан мэргэн цолтой ганцхан хүн байх жишээний. 

Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван байр эзлүүлэх бөгөөд 3-р байр эзэлсэн харваачид Гоц харваач, 2-р байр эзэлсэн харваачид Гарамгай харваач цол, нэг түрүүлсэн харваачид Улсын мэргэн цолыг тус тус олгодог болъё гэсэн саналыг тусгасан.

Харин Улсын мэргэн цолтон түрүүлбэл Улсын хошой мэргэн, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл Улсын даяар дуурсах мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл Улсын дархан мэргэн цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг өргөн бариад байгаа. 

Хэрвээ энэ хууль батлагдах юм бол 40 гаруй харваач цолоо нөхөж авах юм. Гэхдээ цол нөхөж өглөө гээд улсын төсвөөс ямар ч мөнгө гарахгүй, зөвхөн Ерөнхийлөгчөөс цолоо нөхөж авна. 

Баяр наадмын үеэр төрийн өндөрлөгүүд сурын харвааны талбайд очиж сум тавьдаг. Энэ үеэр Сурын холбооныхон маань асуудлаа УИХ-ын даргад тавьсан юм билээ. УИХ-ын дарга хуулийн төсөл ороод ирэх юм бол яаралтай баталж цолны тоог нэмэхэд дэмжлэг үзүүлнэ гэж амласан юм билээ” гэв. 

2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж Үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол үндэсний сурын цол, чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд өсөхийн сацуу Монгол түмний соёлын өв болсон үндэсний сурын харвааг сонирхогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед төр засгаас дэмжсэн бодлого хэрэгтэй хэмээн хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [122.201.21.121] 2015/12/15
monos emin sanginhaa hudaldagch narig l naad zahin yilchilgeeni soyold surgaag hevshuulchihvel tand hangaltta ajil bolno. chimeg ntr ch ysmai
0 | 0 Хариулах
zochin [103.26.193.139] 2015/12/15
ish chaavaas daa ene d enenees uur hiih zuil oldohgui baina uu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.127] 2015/12/15
Шаамий эрүүтнүүдын их наадам хийж улсын цол олгооч
0 | 0 Хариулах
zochin [202.72.246.134] 2015/12/15
yun nair naadam tsol chimeg..tsaana chin uls oron hetsuudeed bna..
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.5] 2015/12/15
Эрүева Шаймийева Жайжийевнад жижиг сажиг юмаар хууль хэлэлцүүлэн батлуулж 20 сая төгрөг идье гэсэн л бодол өуй. Тамхины хууль гэж нэг балай хууль. Жорлонгоос тамхи үнэртэж байвал дээр юм сан, одоо бол [хориотой үг] үнэртэх юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2015/12/15
ээээ чааавааас өөөр хийх юм алга уууу уу чааваас яасан азгүй цаг үед амьдарч байнааа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.4] 2015/12/15
Ene neg yum hunii ugeer horlon suitgel hiih, esvel bayar naadmiin huuli sanaachlahaas uur yum algaa. Ediin zasgaa suiruulchihsen humuus odoo naadmaa yariad suuj baihaas uur yaaya gehev dee
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2015/12/15
Ингээд өөрийнхөө мэддэг сэдвээр яриад байвал юу гэж хүмүүс муулах вэ дээ
1 | 0 Хариулах
Зочин [49.0.187.208] 2015/12/15
benz бас юу [хориотой үг] гэж байна
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.104] 2015/12/15
Мммм зөв2. Тэмээ туйлчихсан юм шиг болсон гэрийн шүүгээний шургуулганы бариулын дотор талын эрэгний боолтыг нь солих гэж байгаа мэт л сонсогдох юм энэ улстөрчдийн хийж байгаа ажил.
6 | 0 Хариулах