• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ

President.mn
2015 оны 12 сарын 16
President.mn
Зураг зураг
Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзав. 215.12.16 Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уулзалтад УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлэхдээ “Аймаг, орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт цугларч семинар хийж байгаа. Тэр хүмүүстэй өнөөдөр өглөө уулзаж байхад “УИХ дахь намын бүлгүүд ямар учраас ажил хаяад байна вэ. Асуудлаа шийдээч. Ажлаа хийгээч” гэсэн асуудал тавьж байсан.

УИХ-аар Шилэн дансны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд төрийн захиргаанд үнэхээр шаардлагатай байгаа, хариуцлага хяналт, иргэдийн оролцоог бий болгохтой холбоотой хуулиуд батлагдсан. Дээрээс нь Төрийн томилогдсон болон сонгогдсон өндөр албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг өргөн бариад бараг жил болох гэж байна. Үүнийг намын бүлгүүд авч яримаар байна. Бид сонгуулиар хариуцлага, шударга ёс гэж баахан ярьдаг. Үүнийгээ ажил дээрээ хийх ёстой. Ийм механизм, тогтолцоог бий болгоё. Төрийн албаны хуулийг олон жил ярьж нэгтгээд өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь явж байгаа. Мөн Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан.

Маргааш улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төслөөр товчхон зөвлөлдөөд ойрын үед өргөн барья гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан ийм асуудлууд байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, санал асуулга явуулах тухай асуудал явахгүй бол би өөрөө оролцоод хамтраад ажиллахад бэлэн байна.

Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш.

Сонгууль, намын хуулиас гадна санал асуулга нь иргэний улс төрийн эрхийн их чухал хэсэг байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар зохицуулж болно. Одоо ажилдаа орцгооё. Нэг хэсэг нь суугаад, нөгөө хэсэг нь ирц хүрэхгүй байх нь миний хэлдгээр УИХ-ыг л муухай харагдуулна. Энд сонгогдсон хүмүүсээ муухай харагдуулж байгаа. Эрх баригч, сөрөг хүчин аль алийгаа онцгүй байдалтай харагдуулаад байгаа юм. Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдье” гээд уулзалтад оролцогсдын байр суурийг сонсов.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Сүүлийн 2 долоо хоног УИХ-ын ажил гацаж байна. Сонгуулийн хуульд заавал өөрчлөлт оруул гэсэн шаардлага тавиад байгаа. Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш. Зөвшилцлөөр өөрчлөлт оруулах ёстой гэдгийг би намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Энэ зөвшилцөл явахгүй байна. МАН-ын бүлгээс бусад бүлэг, гишүүд хурлын ажиллагаанд хэвийн оролцож байгаа. МАН-ын бүлэг л хэвлэлээр “Ажил хаялаа” гэж зарлаад байгаа. Таны хэлсэн бүх хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцсэн бүх асуудлаар завсарлага авсан. Энэ нь бүх ажлыг 7 хоногоор уяж байгаа.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Бүх асуудлаар завсарлага авна гэж байж болох уу?

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Болохгүй. Яаж ингэсэн бэ гэхээр Н.Номтойбаяр гишүүн бүх асуудлаар илтгэл уншуулаад, уншсан болгон дээр завсарлага аваад байсан. Энэ нь хуульд бас нийцээд байгаа. Гэхдээ хэмжээ хязгааргүй завсарлага авдаг байсан хууль хүчингүй болсон. Өнгөрсөн долоо хоног шиг завсарлага авчихгүй бол оны өмнө олон асуудал шийдэх боломжтой.

Бараг улсын төсөвтэй тэнцэхээр 7 их наяд төгрөгийн нуусан хөрөнгө орлого илрэхээр болоод байна. 

Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Бараг улсын төсөвтэй тэнцэхээр 7 их наяд төгрөгийн нуусан хөрөнгө орлого илрэхээр болоод байна. Төрийн алба өдөр шөнөгүй үүн дээр ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга хоёр хугацаа нь өнгөрсөн тул хэлэлцэж болохгүй болчихлоо. Саналын хуудсан дээрээ бичээд санал асуулга явуулчихвал мөнгө төгрөг гарахгүйгээр шийдэгдэх боломжтой. Гарсан өөрчлөлтийг дараагийн УИХ хуульчлах боломжтой гэдэг дээр МАН-ын бүлэгтэй санал нэгдсэн.  Сонгуулийн хууль 12 сарын 24 гэхэд хуульчлагдаад Ерөнхийлөгч дээр ирэх ёстой. Ийм хугацаа үндсэндээ байхгүй болоод байна. Сонгуулийн хууль, хар машины асуудлаас илүү оноос өмнө шийдэх тулгамдсан асуудлууд олон байна.

Үндсэн хуулийн Цэцээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны хамгийн чухал зүйлийг хүчингүй болгосон. Найман хувийн зээл Цэцийн шийдвэрийн маргааш зогссон. Үүнийг түргэн шийдэхгүй бол сард бараг 1,200 хүн зээл авдаг байсан.

Одоо 2,000-3,000 хүний өргөдөл таг гацсан байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкнудын холбооноос хэлж байгаагаар барьцаатай холбоотой тэр заалтыг хуульд сэргээж оруулахгүй бол цаашид зээл олгох бололцоогүй болсон байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-Сая “Ажил хаялт” гэж тодотгож байна. МАН нэг зарчмын шаардлага тавьсан. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь үзэж, эргэлзээ тээнэгэлзээтэй байна гэсэн. Ийм үндэслэлээр МАН-ын бүлэг байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авч байгаа.

Улс төрийн 21 нам нийлж нэгдээд Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Шалтаг тоочсоор хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. МАН-ын хувьд төрийн ажил гацаасан зүйл байхгүй. Ажил хаясан юм байхгүй. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, ил тод, шударга байдлыг хангасан хууль гаргая. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хууль гаргасан. Бид ч Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж шилэн сонгууль явуулах саналыг МАН болон бусад улс төрийн намууд гаргасан. АН-ын бүлгийн шийдвэрээс болж Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэсэн. Бусад бүх намууд өөрчлөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Үүнийг ойлголцох юм бол МАН чуулганы үйл ажиллагаанд оролцоод явахад бэлэн гэдгийг хэлье.

Ипотекийн 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг МАН хийлээ гэсэн ташаа мэдээлэл явсан. Үүнийг МАН хийгээгүй шүү гэдгийг Ерөнхийлөгчид албан ёсоор хэлье. Автомат машинаар явуулсан саналыг давхар гараар тоолоход нэмэлт зардал гарахгүй гэж СЕХ-ны дарга хэлсэн. СЕХ, улс төрийн 21 намын энэ байр суурьт эрх баригч АН хүндэтгэлтэй хандаж шийднэ гэдэгт бид итгэж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм.

Сонгуулийн машины программ гадаадад байдаг гээд шүүмжлээд байна. Бид унаж яваа япон машиныхаа кодыг өг гэж Японоос нэхдэггүй шүү дээ. Бүх веб сайт ялгаагүй. Ингэлээ гээд бүх сайтаа хаах уу. Үүнтэй ижил. Харин дутагдал байвал түүнийг засах талаар ярилцаад засаад явъя. Үүнийг улс төр болгож ажил уях шаардлагагүй. Сонгуулийн хуулийг ярьдаггүй шалтгаан юу вэ?

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Шилэн сонгууль гэвэл манайх шиг ил тод сонгуультай улс дэлхийд байхгүй. Сонгуулийн тооллогын дүн, сонгогчдын нэрсийн жагсаалт, саналын хуудсыг бүх намд өгч байгаа. Үүнд ямар нэг зөрөө гарвал СЕХ шийдвэр гаргах эрхтэй. Өнгөрсөн сонгуулиудад гомдол гараагүй. Ганцхан хэн гэдэг сонгогч хэний төлөө саналаа өгснийг л нууцалж байгаа. Бүх саналын хуудсыг өгч байгаа нь дураараа гар тооллого хий гэсэн үг.

Сонгуулийн хуулийг ярих гэхээр эхний асуудал нь хар машин болоод байгаа. Тэгээд л ярихгүй байгаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-АН-аас бусад улс төрийн 21 нам, нийгэмд энэ талаар эргэлзээ, хардлага байгаа. Сая Багануур, Говьсүмбэрт камер тавиад, бичлэг хийгээд, проектороор дамжуулаад ил тод, нээлттэй, ямар ч маргаангүй сонгууль явуулсан. Үүн шиг байя гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэвэл цаашид гар тооллогын тухай ярихаа больё.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-МАН бол Сонгуулийн хуулийг намуудын хууль, нэр дэвшигчдийн хууль гэж буруу ойлгоод байгаа. Сонгуулийн хууль бол сонгуульд санал өгөх эрхтэй нийт 2 сая монголчуудын хууль юм. Хоёр сая монголчууд саналын машинд эргэлзэж байгаа зүйл байхгүй. Энэ машинаар 3 сонгууль явуулж үр дүнд нь итгэчихээд 3 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хачирхалтай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Сонгуулийг орчин үеийн техник, технологиор явуулж, 3 сонгууль даваад байна. Ямар ч гомдол гараагүй нь тодорхой байгаа. Би зөвшилцлийн ажлын хэсэгт байгаа. МАН-ын бүлэгтэй 2-3 удаа уулзсан. Хоёр удаа ярилцсан. Асуудал хар машин дээр л байгаа. Үүнийг гараар тоолдог болгох гэж МАН бусад намуудыг турхираад байгаа. Тэрнээс биш ямар ч маргаан байхгүй. МАН 6 шаардлага тавиад байгаа. Үүний нэгд хар машиныг гараар тоол гэсэн. Үүнийг хүлээж авах боломжгүй.

Бас намын жагсаалтаар нэр дэвшигчдийг нам дугуйлахгүйгээр зөвхөн нэр дугуйлж, бүгдийг мажоритар систем рүү шилжүүл гэсэн асуудал тавьсан. Үүнийг хүлээж авахад хэцүү. Сонгуулийг жижиг мажоритараар явуул гэснийг хүлээж авах боломжгүй. Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн тооллогод оруулахаа больё. Намын төлөөлөл оруулъя гэсэн. Өмнө нь ийм байгаад болохгүй болоод тухайн үед МАН өөрөө үүнийг өөрчилсөн. Ийм асуудлууд тавьчихаад олон нам нийлээд байна гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа ганц МАН-ын санал байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа:

-МАН-ын зүгээс хар машиныг шүүмжлээд өгөөч гэж бусад нам, нийгэмд хандсан үг, үйлдэл гаргаагүй. Харин бусад улс төрийн хүчнүүд манайд хандаж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа хар машинтай холбоотой асуудлаар өөрчлөлт оруулахыг хамтарч ярих ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж, Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Бид хар машинаар тоолохыг эсэргүүцээгүй. Тодорхой хувийг гараар тоолох эрхийг олгоё л гэсэн.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Энэ асуудлаар надтай аль аль намын бүлгээс уулзаагүй байгаа. Бид тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн хатуу нөхцөл тавиагүй. Өөрсдийнхөө байр суурийг шингээсэн Сонгуулийн хууль өргөн барьчихаад том ажлын хэсэг гаргаж хурдан хэлэлцүүлэх байр суурьтай байгаа гэв.

Бид унаж яваа япон машиныхаа кодыг өг гэж Японоос нэхдэггүй шүү дээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Сонгуулийн тооллогын системийн хувьд одоогийн байгаа хууль дээрээ зохицуулаад сонгууль зохион байгуулж байгаа байгууллагатайгаа яриад зохицуулаад явахад болохгүй зүйл байхгүй. Сонгуулийн хууль нь хамгийн түрүүнд сонгогчийн эрх ашгийн тухай асуудал юм. Сонгогдох гэж байгаа хүн, намуудын эрх ашиг бас байгаа. Сонгуулийн саналыг нам нь байтугай нэр дэвшигчийн гэр бүлийнхэн суугаад тоолох боломжтой. Зөрүү гарвал СЕХ-нд хандаад техникээс болсон уу, юунаас болсон байна гэдгийг нягтлах боломжтой. Үүнд битгий эргэлзээрэй. Үүнийг ололт гэж үзэж байгаа. Монгол Улсын ололт гэж үзэж байгаа шүү гэдгийг нэгдүгээрт хэлье.

Хоёрдугаарт, ирэх 2016 оны 6 дугаар сарын 28-наас өмнө сонгууль болох байх. Бүгдээрээ үүнийгээ тогтоё. Сонгуулийн хуулиа өөрчилж чадахгүй бол 2012 онд сонгууль явуулсан хуулиараа л явуулна. Өөрчлөлт оруулбал ард түмэндээ үүнийгээ мэдэгдэнэ. Үүнийгээ ойлгоё. Нэгдмэл ийм ойлголттой болъё.

Та нар олон жил улс төрд явж асуудал шийдэж сурсан хүмүүс. Сонгуультай холбоотой асуудлаа, бусад асуудлуудаа ч ярилцаад, шийдээд явах хэрэгтэй.  Хугацаа алдсанаас Сонгуулийн хууль баталж гаргахад хүндрэлтэй болж байх шиг байна. Гэхдээ энэ чиглэл рүү нэг ажиллаад үзээрэй. 12 дугаар сар дуусахад 15 хоног үлдээд байна. Намрын чуулган цагаан сарын өмнө завсарлана гэж бодоход амралтын өдөр ороод 40 хоногийн боломж байна. Энэ хугацаанд маш олон асуудал цуглараад байна.

УИХ улс төрийн хүндрэлтэй орчинд олон асуудыг ярилцаад, зохицоод,  шийдээд явж байгаад баярлаж байгаа. Одоо хариуцлагатай холбоотой асуудал, Улс төрийн нам, Төрийн алба, Баялгийн сан, бусад асуудлыг шийдэх хэрэгтэй. Очоод асуухад хүмүүс мөнгө асуухаасаа илүү хариуцлага асууна шүү. Шударга ёсны тухай асууж эхэлнэ шүү. Иргэдийн эрх, өөрсдөд нь ямар боломж байна гэдэг асуудлууд гарах байх. Бүгдээрээ олон сонгуульд оролцож байгаа улсууд мэдэж байгаа.

Маргааш намуудтай Улс төрийн намын тухай хуулиар ярилцана. МАН гарын үсэг зураад 4-5 асуудал ярьсан. Түүнийг ярина. Энэ хуулийг удахгүй өргөн барина. Одоогийн байнгын хорооны хурлаасаа эхэлж гишүүд хуралдаа ороод ажлаа цааш явуулъя. Их баярлалаа” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.72.246.142] 2015/12/17
МАН сэтгэгдэл бичдэг хүн ажилд авч байгаа юм байна. Өдрийн 20 мянга гэнээ. Зөвхөн АН-ыг муулж сэтгэгдэл бичнэ. гоё ажил байгаа биз?
0 | 0 Хариулах
Зочин [91.141.1.157] 2015/12/17
bugdeeree hulgai luivaraa hiizgee zag baga uldlee gej hulhi elbegdorj zov heljee
3 | 0 Хариулах
Зочин [109.172.15.5] 2015/12/17
yun japan mashin be bas
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.21] 2015/12/16
ter surhii 3 dagch horsh ged ardchilal ged avchirsan americ chin manaid yaj tuslaj bnda. buh ulsaas guilga guihin ichdgum bhdaa.
1 | 0 Хариулах
Иргэд [183.177.105.4] 2015/12/16
АН ХАР МАШИНААС ӨӨР НАЙДАХ ЮМГҮЙ БОЛСОН ТЭГЭЭД Л ҮХЭН ХАТАН ХАМГААЛАХД БАЙГАА ЮМАА ЗҮГЭЭР Л СКАНЁР ЮМ БОЛ ИНТЭРНЭТГҮЙ ОРЧИНД УНШУУЛАЛДАА ЗААВАЛ НЭТ БАЙХ ЁСТОЙ ГЭЭД БАЙГАА НЬ ЦААНААСАА ХАКЁРДАХ ГОЛ НӨХЦӨЛ ГАРААР ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙХ МАШИНУУДАА ХАЯААЛ БУСДЫГ НЬ ХАКЁРДААД БАЙГАА ШҮҮДЭЭ ЮУН ЯПОН МАШИНТАЙ ЗҮЙРЛЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ БЭ МАШИН Ч ИНТЭРНЭТГҮЙ ЯВЖ БОЛДОГ Л БИЗДЭЭ НЭГ БАГИЙН ГУРВАН ӨӨР ГАЗАР АВСАН МАШИНЫ ДҮН БҮГД ИЖИЛ ГАРАХУУ ААН ГАРААР ТООЛОХООСОО БУЦАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ҮГҮЙ БОЛ СОНГУУЛЬ ЯВАХГҮЙ ГЭСЭН ҮГ 21 ИЙН ЭСРЭГ ГАНЦ АН СОНИН БАЙГАА БИЗДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.34] 2015/12/16
Пөөх бүхэл бүтэн улсын төсөвтэй тэнцэхүйц хөрөнгө нуучихсан айн энэ чинь одоогийн ханшаар 3.5 тэрбум доллар биз дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.127] 2015/12/16
Машинаар тоолоод үргэлжлүүлээд баталгаажуулаад гараар тоолоход л болно шүү дээ. Харин ямар ч асуудал гарахгүй. Тэгтэл АН үгүй гээд гүрийгээд байгаа нь маш их зөрөөтэйгээр аймаар том луйвар хийдэг байх нь гэсэн хардлагыг төрүүлж байна. Бүх тойрог дээр бүгдийг нь заавал баталгаажуулж гараар давхар тоолох хэрэгтэй.
4 | 0 Хариулах
zochin [202.9.41.202] 2015/12/16
haraaaaal idsen hiirhesen bandi
1 | 0 Хариулах
Зочин [112.139.13.101] 2015/12/16
TARBAGA ODOO BOLIH HEREGTEI
4 | 0 Хариулах
Монгол [59.153.113.208] 2015/12/16
Машинаар тоолсноо давхар яг таарч байна уу тоолоод тулгаад үзэхэд АН юундаа сандчаад байгаа юм бэ? ПХ болон вэб сайт хийлгэсэн газар нь буюу өмчлөгч нь эх кодоо өөрсдөө л авдаг шүү дээ тэгэж байж л вэб сайтаа хөгжүүлж хэрэглэдэг тэгхээр сорс код нь Монгол улсын өмч байх ёстой. Үүнийг орчин үеийн хүн болгон мэднэ, юун япон машинтай харьцуудаад байгаа юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.41] 2015/12/17
чи мангар юм уу, гэр бvлийнхэнтэйгээ суугаад , гараараа тоолоод шалгаж болно гээд байна ,цаана чинь. МАН булхайгаа хийх гээд зарим газар машин ажиллуулахгvй гээд байна!
0 | 0 Хариулах
Guest [101.190.189.215] 2015/12/16
Temee geheer ymaa gd surtsan garuud yumaa. Sanal tooloh mashinii code bolon yopon mashinii code ymr ch hamaagui shu de. Sanal tooloh mashind audit hiih l yostoi hardware ch ter software ch ter.
3 | 1 Хариулах
Зочин [185.64.196.108] 2015/12/16
16 say huntei baitugai 800 say huntei Enetheg uls garaar toolj bn.Dabhar hynakt zaabal bh estoi.z.enhboldiin ANU gaas chirj irsen " har mashin" - d ard tumen ch itgehgui bn.Elbegdorj uuruu AN iin nersiin sanalin ditor tuuj yabah chin bilee ha. Ha ha ha ha.Iim bhad Elbegdroj dur esgehee bolij uz
3 | 3 Хариулах
Зочин [103.229.123.22] 2015/12/16
Хүнээр нүдэж ажилладаг улс ш дээ. Юу л бна хүн л бна. Бас манайх шиг бүгд сонгуульд оролцдоггүй
1 | 0 Хариулах
Зочин [103.11.192.34] 2015/12/16
Munkhbat chin harin owoo zaluu bn ene chigeeree bgaarai
1 | 2 Хариулах
Зочин [78.53.191.83] 2015/12/16
tarvagiin daraa emegtei yeronhiilogchtei bolno.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.15] 2015/12/16
Man iin gensek xarin ch ene tsag uydee baimguu huchtei erchtei zaluu sanagdaad bga. Yrunhiilugch maani zuv ym yrijee
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.178] 2015/12/16
MAN - nariin bichgiin dargaa solio...
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.168] 2015/12/16
Genet uhaan orjee chaawaas... olon ulsaar ayalj ooriigoo reclamdaj zalhsiin bhda...
3 | 0 Хариулах
Зочин [37.164.114.108] 2015/12/16
Tiim ee ichsen tarvaga xoshgiruulj bgaad xedelgex ni ee
1 | 0 Хариулах