• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хяналтын тооллогыг гараар тоолохыг СЕХ дэмжиж байгаа"

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Санал хураалтын хар машинтай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг Даваа гараг бүр болдог хуралдааныхаа үеэр СЕХ-оос мэдээлэл авчээ. Уг мэдээлэлд СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтыг гараар давхар тоолохыг СЕХ дэмжиж байгаа” гэсэн байна. МАН-ын бүлэгт өгсөн СЕХ-ны даргын мэдээллээс хүргэе.  

Бүх саналыг гараар тоолох уу, 50 хувийг нь уу гэдгийг шийдээд өг 

Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ажлын хэсэгт СЕХ-ны саналыг албан ёсоор хүргүүлсэн. Энэ нь хяналтын тооллогыг гараар давхар тоолох заалтыг хуульд оруулж өгөх санал юм. Бид гурван хуулийн төслийг авч үзсэн. Гурвууланд нь гараар хяналтын тооллого явуулах заалт орсон байгаа.

Бүх саналыг гараар тоолох уу, 50 хувийг нь тоолох уу гэдгийг УИХ-аас шийдээд өг. Бид 100 хувь тоолоход бэлэн байна. Үүнийгээ хуульдаа оруулаад өгчих, дараа нь СЕХ руу дайрахгүй амар

Санал тоолох автомат машины программ АНУ-ын компанийн өмч  

Энэ бол скайнер л даа. Энэ скайнераас бид 2,500 ширхэгийг худалдаж авсан. Тэгэхдээ программ, кодыг нь сонирхож үзсэн. Энэ скайнерийн үндсэн программын лиценз нь “Dominion voting system” гэдэг компанид байдаг.

Тэр компаниас манайх зөвхөн бүтээгдэхүүнийг нь худалдаж авсан. Програм, соурс кодыг худалдаж аваагүй. Энэ бол боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн. Том компаниуд л тэр кодыг хоорондоо наймаалцдаг болохоор энэ боломжгүй юм билээ.   
  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ichdeggv pzdakuud shv [202.179.24.166] 2015/12/20
AN neere icheesee pzdaaa
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.247] 2015/12/16
Хар машинаар тоолоод, дараа нь 100 хувь гараар тоолоод баталгаажуул, тэгээд л болоо ш дээ. Асуудал дууслаа. Тэгэхэд АН үгүй гээд зүтгээд байгаа нь харин сэжиг төрүүлж байна.
2 | 0 Хариулах
Зочин [110.132.231.178] 2015/12/16
Zorvol yahiin tenegee
0 | 1 Хариулах
zurwul [202.179.24.166] 2015/12/20
tegeed garaar tooslon ni zuw shde. 5 alimiig naad mashin chin 10 bolgoj toolood bn
0 | 0 Хариулах