2015 оны 8 сарын 13
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны В танхимд боллоо. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд тус эвсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, МАХН Засагт орохоор болов. Ингэхдээ мэдээж гол гэсэн зарим зүйл дээр тохиролцохоор болсон гэж эх сурважл мэдээллээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаараа Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгийг томилжээ.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан байна. Харин яг одоо АН-ын дарга З.Энхболдтой уулзаж байна.