• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим сүлжээнээс эм, бэлдмэл худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм бэлдмэлд хяналт шалгалт хийсэн тухай НМХГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

НМХГ-аас 2015 онд эм бэлдмэлийн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг нийт  289 байгууллагад хяналт шалгалт хийж, 635 зөрчил илрүүлжээ. Эдгээрээс 447 зөрчлийг газар дээр нь арилгаж, хуулийн дагуу шийтгэвэр ногдуулжээ.

Харин цахим сүлжээгээр худалдаалагдаж байгаа эм, биологийн идэвхит бэлдмэлийн 70 орчим хувьд  одоогоор хяналт тавьсан байна.

Энэ талаар НМХГ-ын ЭМБСХХ-ийн мэргэжилтэн Г.Мөнхбат “Иргэд гар дээрээс, дамаар оруулж ирж байгаа эм бэлдмэл нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй байгаа. Ард, иргэд үүнийг анхаарах хэрэгтэй.

 

 

Жишээ нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн энэхүү Д витаминуудын хувьд лицензтэй байгаа бол хууль бусаар орж ирсэн нь ЭМСЯ-ны лицензгүй байгаа юм. Хуурамч гэдгийг нь мэдэхийг хүсвэл манай байгууллагад хандаж болно.

Энэ асуудлаар бид иргэдээс мэдээлэл авч, төлөвлөгөөг бус шалгалт явуулж байгаа” гэв.

Иймээс ард иргэд цахим  сүлжээгээр зарагдаж буй Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажилтгүй витамин болон биологийн идэвхит бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй байх шаардлагатай байгааг мөн сануулсан юм.

Ялангуяа витамин, биологийн идэвхит бүтээгдэхүүний хувьд сөрөг нөлөө нь шууд биш удаан хугацааны дараа илэрдэг байна. 

 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.10.23.164] 2015/8/13
Huue naad amerik d chni hulhi gej bhgui yum bn. Mongolchuud l hiideggui yum bol. Yadaj googledej uzmeer yum
1 | 0 Хариулах