Сангийн яамнаас гаргасан энэ оны эхний 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр АМНАТ-өөр 274.8 тэрбум төгрөгийг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлжээ.
Уг үзүүлэлт нь төлөвлөгөөнөөс 8.6 хувь буюу 21.8 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеэс 80.6 тэрбум төгрөг буюу 41 хувиар өссөн дүн юм. Энэ онд АМНАТ-өөр нийт 427 тэрбум төгрөгийг Нэгдсэн төсөвт төвлөрүүлэх хуультай.
Импортын НӨАТ-ын орлого 211.9 тэрбум төгрөг буюу 37.6 хувь, ААНОАТ-ын орлого 44.4 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар, өмч хувьчлалын орлого 140 тэрбум, газрын тосны орлого 55.5 тэрбум төгрөгөөр буурсан нь татварын болон татварын бус орлого тасрахад гол нөлөөг үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!