Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт үнэртэж буй утаа хаанаас гарав?

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод өнөөдөр утаатай байна. Шатсан модны үнэртэй, цэнхэр утаа ямар нэгэн түймрийн гаралтай байж болох тул НОБГ-аас тодруулсан юм.

НОБГ-ын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Г.Сэдэдсүрэнгээс асуухад:

"Энэ утааг бид нягталж байна. Төв аймгийн Батсүмбэр юм уу Нарийний хоолойд түймэр гарч байж магадгүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо өгөх боломжгүй" гэсэн хариулт өглөө. 

Бидний судалснаар утаа үүсгэж байгаа өөр нэгэн шалтгаан нь ОХУ-ын нутаг дэвсгэрт гарсан түймэр байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл Өвөр Байгалийн хязгаарт томоохон хэмжээний түймэр гарчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр өнөөдрийн борооны улмаас түймрийн хамрах хүрээ нь хоёр дахин багассан байна. 

Гал түймэр 1,375 га газрыг хамраад байсан бол одоо 730 га болж буурчээ. Гал түймэр гарч байгаа дүүргүүдэд Красночикойск, Петровск-Забайкальск, Тунгиро-Олекминск, Улетовск, Хилокск орж байгаа аж.