УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны В танхимд боллоо. Уг хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд тус эвсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргажээ.
Өөрөөр хэлбэл, МАХН Засагт орохоор болов. Ингэхдээ мэдээж гол гэсэн зарим зүйл дээр тохиролцохоор болсон гэж эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаараа Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгийг томилжээ.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзсан байна. Харин яг одоо АН-ын дарга З.Энхболдтой уулзаж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!