Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014" хаалтын ажиллагаа: Орос орноор аялсан гайхалтай дурсамж

Б.Ану
2014 оны 2 сарын 24
iKon.MN

ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан өвлийн XXII олимп амжилттай өндөрлөлөө. 

88 орны 2856 тамирчин оролцсон энэхүү наадамд зохион байгуулагч ОХУ медалийн тоо болон чансаагаараа нэгдүгээр байрт жагслаа. 

Хамгийн сүүлийн өдөр буюу өчигдөр ОХУ баг гүйлтийн цанын 50 км-ийн уралдаанд Александр Легков, Максим Вылегжанин, Илья Черноусов нар буюу гурвуулаа эхний гуравт орж ирсэн нь оросын медалийн тоог шууд гурваар нэмэхэд хүргэв. Мөн дөрвөн хүнтэй бобслейн төрөлд ч оросууд алтан медалийн эзэн болж эх орондоо зохион байгуулагдаж байгаа олимпод аваргалалаа. 

Медалийн чансаагаар тэргүүлсэн таван орон:

  Улс  Алт Мөнгө Хүрэл Нийт
1 ОХУ 13 11 9 33
2 Норвеги 11 5 10 26
3 Канад 10 10 5 25
4 АНУ 9 7 12 28
5 Нидерланд 8 7 9 24

“Сочи 2014” олимп сонин содон ихтэй, сайн, муу янз бүрээр бичигдэж байсан ч хүн төрөлхтөний эв найрамдлын хамгийн том наадам ямар нэгэн эндэл, бэртэлгүй амжилттай өндөрлөв.

Хаалтын ёслол ч сүр дуулиантай болж өвлийн олимпийн түүх болон ОХУ-ын сонгодог урлагийн гайхалтай үзүүлбэрүүд дунд болж орос орноор аялсан мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байлаа.

Тус олимпийн нээлт, хаалт хоёулаа ОХУ-ын агуу түүх, соёлыг таниулж, мэдрүүлэх гэсэн зохиолтой байсан ба энэ ч үзэгчдийн сонирхлыг их татаж, дэлхийн нийтийн сайшаалыг хүртээд байна. 

Хаалтын ёслолыг зохион байгуулагчид “Бид дэлхийн хамгийн том хэмжээтэй театрийн тоглолт тавихыг зорьсон” хэмээж байлаа.

Хаалтын ёслолыг зохион байгуулагчид “Бид дэлхийн хамгийн том хэмжээтэй театрийн тоглолт тавихыг зорьсон” хэмээж байлаа. Үнэхээр ч тэд дэлхийн хаана ч байхгүй том хэмжээтэй сонгодог урлагийн театрийг бүтээж чадсан. 

Хаалтын ёслолд 7000 гаруй хүн оролцсон ба нийт 43000 элемэнт шингэжээ. Үүнд 120 циркчин, 48 бүжгийн жүжгийн бүжигчин зэрэг олон зуун мэргэжлийн хүн оролцжээ. 

Энэ удаагийн олимпод нийт 50 тэрбум ам.доллар зарцуулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм. Үнэхээр ийм их мөнгө зарцуулах шаардлага байсан уу, үгүй юу гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Манай улс энэ удаагийн олимпийг зүгээр нэг зохион байгуулаад өнгөрөх биш эх орондоо бүхэл бүтэн олимпийн баазтай болохыг зорьсон. Түүндээ ч хүрсэн” хэмээн хариулсан байдаг. 

"Сочи 2014" хаалтын ажиллагаа:

Зураг
1
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
2
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
3
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
4
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
5
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
6
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
7
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
8
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
9
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
10
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
11
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
12
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
13
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
14
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
15
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
16
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
17
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
18
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
19
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
20
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол

Зураг
21
Өвлийн XXII олимп, "Сочи 2014"-ын хаалтын ёслол