"Сочи 2014" олимпийн гүйлтийн цанын 15 км-ийн зайн уралдаанд 92 тамирчин хурд хүчээ сорилоо. Үүнээс уралдааны үед 4 тамирчин замаасаа гарсан.
Энэ төрөлд манай улсаас ОУХМ Б.Бямбадорж уралдаж 48:29.6-аар 80-р байрт орлоо. Тэрбээр 18:34 цагт гараанаас хөдөлсөн юм.
Түүний товч намтараас дурдвал, Булган аймгийн Бугат сумын харъяат. 1991 онд төрсөн залуу тамирчин юм. Нийслэлийн Баянгол дүүргийн II хэлтэст ажилладаг. Дэд ахлагч цолтой.
Гүйлтийн цанын 15 км-ийн зайн уралдаанд Швейцарийн тамирчин Дарио Кологна аваргаллаа. Харин Шведийн тамирчин Жонн Олссон удаалж, 3-т мөн тус улсын тамирчин Даниел Ричардсон орлоо.
Сонирхуулахад Сочид цаг агаарын хувьд тэмцээний үеэр +10.5 хэм байв.
Уралдааны дүнг ЭНД дарж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!