Мөнгөний нийлүүлэлт 2025 оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.4 (10.5%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 3.7 (17.4%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 их наяд төгрөгөөр буюу 21 хувь өссөн. Уг өсөлтөд иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг буюу 18.6 хувиар, хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл 3.5 их наяд төгрөг буюу 26.1 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.7 хувь нь иргэдийнх байгаа бол 39 хувь нь хувийн байгууллагынх, 0.5 хувь нь төрийн байгууллагынх, 0.8 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 90.5 хувийг хэвийн зээл, 4 хувийг анхаарал хандуулах зээл, 5.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш ₮3571.66 болж өмнөх оны мөн үеэс 4.7%-аар суларсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!