Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сочигийн олимпийн "ер бусын" 7 цаначны тоонд Ч.Отгонцэцэг багтжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 17
iKon.MN

Сочигийн олимпийн XXII наадмын гүйлтийн цанын төрөлд санаанд оромгүй долоон орны тамирчин оролцсныг онцолжээ.

Үүнд Перу, Непал, Аргентин, Иран, Энэтхэг, Того, Монгол Улсын тамирчныг онцолсон байна. Олимпт манай улсаас хоёр тамирчин оролцсон. Харин Ч.Отгонцэцэгийг энэ тоонд багтаасан байна. Тэрээр олимпийн 10км-ийн зайн цанын гүйлтийн төрөлд 76 тамирчинтай өрсөлдөж 70-р байрт орсон билээ.

Перугийн тамирчин Роберто Карселен. 43 настай. Олимпийн 15 км-ийн цанын гүйлтийн төрөлд 87-р байранд буюу хамгийн сүүлийн байранд орсон.
Непалийн тамирчин Дачхири Шерпа. 44 настай. Цанын гүйлтийн 15км-ийн зайн уралдаанд 86-р байранд орсон.
Федерико Пабло Сичеро. 30 настай. Аргентинийн тамирчин. 15 км-ийн зайн гүйлтийн цанын төрөлд 83-т орсон.
Фарзанех Резасолтани. 28 настай. Ираний тамирчин. Эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайн гүйлтийн уралдаанд 73-р байранд орж ирсэн.
Ч.Отгонцэцэг. 22 настай. Монгол Улсын тамирчин. 10 км-ийн зайн гүйлтийн цанын төрөлд 70-д орсон.
Надеем Икбал. 30 настай. Энэтхэгийн тамирчин. Эрэгтэйчүүдийн 15км-ийн зайн цанын гүйлтийн уралдааны 85-р байрт орсон.
Матильда Амиви Птижан. 19 настай. Того Улсын тамирчин. Цанын гүйлтийн 10км-ийн зайн уралдаанд 68-р байр эзэлсэн.