Уншиж байна ...

61 төрлийн 30 гаруй тонн байгалийн чулуу хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр гаалийн салбарын гаалийн хяналтын бүсээс хууль бусаар хил давуулах гэж байсан их хэмжээний байгалийн чулууг гаальчид илрүүлжээ. 

Тодруулбал, тус гаалийн бүсэд оруулсан гурван машин 140 тонн буюу 76 шуудай жоншийг С гэх компани энэ сарын 9-ны өдөр Сайншанд дахь гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг хийн мэдүүлсэн байна. Мэдүүлгийг нь үндэслэн тус гаалийн газрын гаалийн байцаагчид хяналт шалгалтыг хийхэд 21 шуудай жоншны доор их хэмжээний олон өнгийн хэлбэр дүрстэй байгалийн чулуу нуусан байсныг илрүүлжээ.

Дээрх 76 шуудай жоншийг тус талбай дээр нэг бүрчлэн задалж нарийвчилсан шалгалт хийхэд 61 төрлийн нийт 30.3 тонн байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах зорилготой нуусан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул харьяаллын дагуу прокурорын зөвшөөрлөөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.