Уншиж байна ...

Дүүжин тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь барилгын талбайд буужээ.

Одоогийн байдлаар дүүжин тээврийн 19 тулгуур баганаас 16-г бүрэн суурилуулсан бол энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Түүнчлэн Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашны барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болж, Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Францын “Пома” групп, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ.