Уншиж байна ...
10 жилийн өмнө
2015/08/19
10 жилийн өмнө
Зураг
2015 оны 8 сарын 19
БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд энэ есдүгээр сард болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байгаа талаар мэдээлэл ирлээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Улсын хэмжээнд 2015.08.19-ний өдрийн байдлаар 16 аймгийн 105 суманд 277 удаагийн ой, хээрийн түймэр гарсан.
Зураг
2015 оны 8 сарын 19
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах тухай” А/671 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг /хурга, ишиг, охин тугал / 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батласан байна. Тус ажилтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга нарт тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах юм байна. Мөн Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал Эмнэлгийн Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт үүрэгдлээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Хиймэл оюун ухаант роботууд ирээдүйд хүн төрөлхтнийг түрэмгийлэх вий гэсэн айдас зарим хүмүүст төрж эхэлсэн.
Зураг
2015 оны 8 сарын 19
Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11,027 хүүхэдтэй. Үүнээс төрийн өмчийн хамран сургах тойргийн 27 цэцэрлэгт 7,837 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, цэцэрлэггүй 2, 5, 9, 12, 19 дүгээр хороод байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 3,190 хүүхэд байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Зэсийн үнэ өнгөрсөн тавдугаар сард Лондоны металын бирж дээр нэг тонн нь 6,000 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан бол өнгөрсөн долдугаар сараас эхлэн тасралтгүй буурсаар байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний 5 нь Тайланд, 2 нь БНХАУ, 2 нь Хонгконг, 2 нь Малайз, 1 нь Сингапурын иргэн байсан бөгөөд 8 иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байгаа ажээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Монголын төр сүүлийн хэдэн жил яг ийм замаар хүндээ хөнгөнөөс өгөөд яваад байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улсын Их Хурал “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталж, Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
The Majesty presents болон Богд хааны ордон музей хамтран 2015 оны наймдугаар сарын 22-ны Бямба гаригийн 17 цагаас “Night at Bogd Khan’s Palace” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Баянзүрх дүүргийн эцэг эхчүүдийн төлөөлөл цэцэрлэгийн бүртгэл явуулж буй хэлбэрийг эсэргүүцэн Баянзүрх дүүргийн тамгын газрын байранд цугларч, эсэргүүцлээ илэрхийллээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Оньсого нь эртний Грекийн үеэс үүсэлтэй бөгөөд далд, нууцлаг гэсэн утгатай enigma гэх грек үг юм
Зураг
2015 оны 8 сарын 19
Парламентад хоёр суудал бүхий ИЗНН-аас Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийлж, өнөөдөр намын байрандаа хэвлэлийн бага хурал хийлээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны эрэлд гарч хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базааж байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Тамхины эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар Улаанбаатар хотын хүн ихтэй бүсэд тамхи татах цэг байгуулахаар болсон билээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Баянзүрх дүүргийн 10 гаруй цэцэрлэгийн эцэг эхчүүдийн төлөөлөл цэцэрлэгийн бүртгэл явуулж буй хэлбэрийг эсэргүүцэн Баянзүрх дүүргийн тамгын газрын байранд цугларч, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Зураг
2015 оны 8 сарын 19
Хятадын Тяньжин хотод болсон цуврал дэлбэрэлтэд олон хүний амь нас, эд хөрөнгө үрэгдээд байгаа. Тэгвэл энэхүү дэлбэрэлтэд Монгол Улс руу тээвэрлэгдэж байсан их хэмжээний ачаа, бараа бүтээгдэхүүн өртсөн гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ тухай Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодруулахад, - Тяньжин хотод болсон дэлбэрэлтэд Монгол Улс руу тээвэрлэгдэж байсан бараа, бүтээгдэхүүн өртсөн гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Тухайлбал, манай Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбоонд харьяалалтай 40 компаниас ийм мэдээлэл огт ирээгүй байна. -Улсын хэмжээнд хэчнээн тээвэр зуучийн компани байдаг юм бэ? -ЗТЯ-наас зөвшөөрөл авсан 200 орчим компани бий. Эдгээрийн 90-100 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 40 компаний нийт тээвэрлэлтийн 80 хувийг гүйцтэгэдэг. Харин энэхүү 40 компани нь Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбоонд нэгдсэн байдаг юм. Тийм болохоор дээрх мэдээлэл худлаа мэдээлэл гэв.
Зураг
2015 оны 8 сарын 19
“Эрдэнэс Таван Толгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байгаа билээ.
Зураг
2015 оны 8 сарын 19
Жолоочийн машин жолоодох үедээ мэдрэлийн ба сэтгэл санааныхаас гадна бие бялдралын ачаалалд байдаг. Бие бялдарын ачааллын үндсэн төрөл нь хөдөлгөөнгүй (статик) байдлын ачаалал юм.
10 жилийн өмнө
2015/08/19
10 жилийн өмнө