Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Багцын сонголт эрэлттэй байна

Ч.Гантулга
2015 оны 8 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны эрэлд гарч хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базааж байна. Тиймээс энэ удаа бид томоохон зах, худалдааны төвүүдэд сурагчийн дүрэмт хувцас ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Энэ жил дүрэмт хувцасны үнэ 130-22 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Материал болоод хийц, чанарын хувьд “Шилмэл загвар” компанийн дүрэмт хувцас арай илүү байгааг эцэг, эхчүүд онцолж байна. Ингээд томоохон зах, худалдааны төвүүд, дүрэмт хувцасны төрөлжсөн дэлгүүр болон үйлдвэрүүдэд дүрэмт хувцас ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.


НАРАНТУУЛ ЗАХ

Эндээс дүрэмт хувцас сонгож байгаа эцэг эхчүүд харьцангуй их байна. Урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 55 мянгаас эхэлж байна. Бага ангийн эрэгтэй хүүхдийн хувцас багцаар буюу хүрэм, өмд, цамц, зангиа нийлээд 61,300 төгрөг. Харин охидын багц буюу сарафан, цамц, зангиа 59,500 төгрөг. Дунд ангийн сурагчийн эрэгтэй багц 98 мянга бол эмэгтэй багц 89 мянган төгрөг байна.

ХАРХОРИН ЗАХ

Энэ захад ч ялгаагүй дүрэмт хувцасны тасаг дараалал ихтэй байв. Үнийн хувьд ч Нарантуул захынхтай бараг адилхан. Өмнөд хөршөөс орж ирсэн бага ангийн эрэгтэй хүүхдийн хувцас багцаар 63,500 төгрөг. Харин охидын багц 58,500 төгрөг. Мөн дунд ангийн сурагчдын эрэгтэй багц  102 мянга, эмэгтэй багц 83 мянган төгрөгийн үнэтэй байна.

“ӨҮЛЭН МЕНЧ” КОМПАНИ

Монголдоо үйлдвэрлэл явуулдаг тус компани багцын үнийг санал болгожээ. Үүнд бага ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас багцаараа 81,300, эмэгтэй нь 59,500 төгрөг байна. Дунд ангийн хөвгүүдийн багц 100,300, охидынх нь 97,500 төгрөг аж. Харин ахлах ангийн хөвгүүдийн пиджак өмд 108,600 бол охидын жакет, юбка 98,700 төгрөгийн сонголттой байна.

“ТОРГОН ХИЙЦ” КОМПАНИ

Тус компанид бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 58,900 төгрөг, эрэгтэй нь 80,800, дунд ангийн эмэгтэй хувцас 95,600 төгрөг бол эрэгтэй нь 98,800 төгрөг. Харин ахлах ангийн эмэгтэй дүрэмт хувцас 120,500, эрэгтэй нь 130,500 төгрөгийн t сонголтыг санал болгожээ.

“ШИЛМЭЛ ЗАГВАР” АГЕНТЛАГ

Худалдан авагчдын зүгээс тус агентлагийн хувцсыг чанарын хувьд хамгийн сайн гэж үнэлж байв. Учир нь дүрэмт хувцасны материалаа гадагшаа захиж, авчруулдаг аж. Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас дангаараа 58,500 төгрөг, эрэгтэй нь 80,500, дунд анги эмэгтэй 95,500, эрэгтэй 98,500, ахлах анги эмэгтэй 120,500, эрэгтэй 130,500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

“БҮТЭЭЛЧ ҮЙЛС” КОМПАНИ

Бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 58,400 төгрөг, эрэгтэй нь 80,800 төгрөг аж. Дунд ангийн эмэгтэй дүрэмт хувцас 95,900, эрэгтэй нь 98,300 төгрөг юм. Харин ахлах ангийн эмэгтэй 120,500, эрэгтэй 130,500 төгрөг байна.

Зураг