Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Тяньжины дэлбэрэлтэд Монголын тээвэр зуучлалын компаниудын ачаа өртөөгүй"

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хятадын Тяньжин хотод болсон цуврал дэлбэрэлтэд олон хүний амь нас, эд хөрөнгө үрэгдээд байгаа. Тэгвэл энэхүү дэлбэрэлтэд Монгол Улс руу тээвэрлэгдэж байсан их хэмжээний ачаа, бараа бүтээгдэхүүний чингэлэг өртсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзоригоос тодруулахад, 

ЗТЯ-наас зөвшөөрөл авсан тээвэр жуучлалын 200 орчим компани бий.

-Тяньжин хотод болсон дэлбэрэлтэд Монгол Улс руу тээвэрлэгдэж байсан бараа, бүтээгдэхүүн өртсөн гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Тухайлбал, манай Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбоонд харьяалалтай 40 компаниас ийм мэдээлэл огт ирээгүй.

-Ер нь улсын хэмжээнд тээвэр зуучийн хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг вэ. Танай холбоонд бүртгэлгүй компаниудын бараа бүтээгдэхүүн Тяньжинд байв уу?

-Манай улсад ЗТЯ-наас зөвшөөрөл авсан тээвэр жуучлалын 200 орчим компани бий. Эдгээрийн 90-100 нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн 40 нь нийт тээвэрлэлтийн 80 хувийг дангаараа гүйцэтгэдэг. Харин уг 40 компани манай Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбоонд харьялалтай, нэгдсэн байгаа. Тийм болохоор дээрх мэдээлэл ташаа мэдээлэл гэж хэлмээр байна гэв.