Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний 5 нь Тайланд, 2 нь БНХАУ, 2 нь Хонгконг, 2 нь Малайз, 1 нь Сингапурын иргэн байсан бөгөөд 8 иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байгаа ажээ.
Уг халдлагад манай иргэдээс өртсөн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. ЭСЯ-наас цагдаагийн газар руу цаг тутам утсаар холбогдож мэдээлэл авч байна.Түүнээс гадна, Бангкок хотноо ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг цахим шуудангаар хүргүүлээд байна хэмээн МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Дээр дурдсан үйл явдал болоод 24 цаг өнгөрөөгүй байхад 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13.20 цагт Бангкок хотын Саторн усан завины зогсоолд тэсрэх бодис дэлбэрч, хүн бэртэж, хүний амь нас эрсдээгүй байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тэсрэх бөмбөгийг завийг онилж шидсэн боловч онолгүй голд унана дэлбэрсэн ажээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Наймдугаар сарын 17-ны өдөр Бангкок хотын Читлом дүүргийн Эраван шүтээний дэргэд болсон дэлбэрэлтийн дараа Тайландын Цагдаагийн газар дэлбэрэх аюултай хоёр бөмбөгийг олж, аюулгүй болгосон бөгөөд алан хядах ажиллагааг зохион байгуулсан гэмт этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна.
Тайландын цагдаагийн байгууллага иргэдийн ажил тарах цагт, хөл хөдөлгөөн ихтэй газар алан хядах ажиллагааг дахин зохион байгуулж болзошгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд дараах газруудаар зорчихгүй байхыг МУ-аас Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!