БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд энэ есдүгээр сард болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ амжилттай базааж байгаа талаар мэдээлэл ирлээ.
Цэргийн ёслолын жагсаалд манай 76 цэрэг оролцох бөгөөд 10 гаруй орны цэргийнхэнтэй хамт бэлтгэлээ хийж байгаа ажээ.
"Бэлтгэл долоо хоногийн зургаан өдөр, найман цагаар үргэлжилж байгаа ба Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд бэлтгэлээ хийж байгаа" гэсэн мэдээллийг БХЯ-ны СБТГ-ын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Гандирваа өглөө.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!